Яах гэж хүүгээ гаргав даа…
Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 19.20 цагийн орчимд Т.Цогт хүү гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр гэрээс гарахдаа цэнхэр куртик, жинсэн өмд, хар гутал өмссөн байжээ.
Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Гэвч хүүгийн сураг өнөөг хүртэл гараагүй л байна. Хүү бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг юм. Т.Цогт хүү автобусаар зугаалах дуртай бөгөөд гол төлөв Ханын материал-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд сууж явдаг байж. Ингээд хүүгийн ээж Т.Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ярилцлагын эхэнд “Хүү минь эсэн мэнд яваа гэдэгт итгэж байна. Хүүгээ л олох юмсан” хэмээн нулимс нь цийлгэнэн яриагаа эхлүүлэв.
-Хүү тань сураггүй болоод хагас сар гаруй хугацаа өнгөрчээ. Алга болсон тухайн өдөр чухам юу болсон юм бэ?
-Хүү минь алга болсон өдрийн өглөө нь би сургуульд нь хүргэж өгчхөөд хичээл тарсны дараа нь сэтгэл зүйчтэй уулзуулахаар ярилцсан байсан. Тэгээд хичээлийг нь тарсны дараа сэтгэл зүйчтэй нь уулзуулчхаад, морин хуурын дугуйланд нь 16 цаг хүртэл бид хоёр хамт хичээллэсэн. Дугуйланг нь дуусгаад замаараа банк орчхоод гэртээ харьсан. Тухайн үед оройн 17 цаг өнгөрч байсан. Бид хоёр гэрийнхээ үүдэнд ирээд машинаа байрлуулах гээд зогсож байтал хүү цаашаа буугаад шууд яваад өгсөн. Би машинаа байрлуулж чадалгүй хүүгийнхээ ардаас хамаг хурдаараа гүйсэн. Тэгээд нэг буудал орчмын зайтай газар гүйсний эцэст хүүгээ олж авсан. Хүүдээ тухайн үед гэртээ харъя миний хүү, гэртээ орчхоод хамт гаръя гэж хэлсэн. Хүү хариуд нь “Үгүй, би явна” гэж зөрүүдэлсээр байсан. Хүү минь сураггүй алга болохоосоо өмнө гэрээсээ үе үе явчхаад байсан л даа.
-Тэгээд юу болсон бэ? Өмнө нь алга болж байсан гэв үү?
-Нэлээн зууралдсаны эцэст цагдаагийн хамтаар хүүгээ аргадаад гэрт нь оруулсан. Гэртээ ороод хэсэг сууж байтал хүү минь надаас ганцхан цаг гарчхаад ирье гэж гуйсаар байсан. Алга болохын өмнөхөн би гэрээ түгжээд түлхүүрээ байнга нуудаг болчихсон. Яагаад гэхээр үе үе алга болчихдог байсан юм. Хүү бухимдаад өрөөндөө холхиод байж сууж чадахгүй байхаар нь “Миний хүү тайван бай, хөгжмөө сонсоод тайвширчих, гэхэд үгүй би заавал гарч байж тайвширна. Би гарч алхчхаад л ороод ирнэ” гээд гуйгаад байсан юм. Тэгээд л уурлаад байхаар нь итгэж үзье гээд л гэрээс нь гаргасан. Тэр үед “Ээж нь хүүгээ ойлгож байна. Хоёулаа хамтдаа гаръя” гэсэн чинь үгүй гэсэн. Тэгэхээр нь хүүдээ “Чи хэлсэндээ хүрээд яг гэртээ хүрээд ирнэ шүү. За тэгээд 20 цагт даалгавраа хийнэ” гээд тохиролцсон. Гэрээсээ 19.18 минутад гарсан. Тэрнээс хойш л холбоо бариагүй.
Хүүдээ итгээд үзье гээд гаргасандаа харамсаад сууж байна
-Хүү тань Ханын материал-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд өдөр бүр суудаг байсан уу? Алга болсон тэр өдөр бас л автобусанд суухаар гарсан уу?
-Тийм. Ханын материалаас офицеруудын ордон хүрэх төв замын Ч:59 автобусанд байнга сууна. Тэр нь өөрийнх нь сонирхол гэж хэлж болохоор. Бид нар хэчнээн хориод ч дийлдэггүй байсан. Магадгүй шилжилтийн нас нь ч нөлөөлсөн байх. Өмнө нь даруу төлөв хүүхэд байсан ч шилжилтийн насанд ирээд зан ааш нь тогтворгүй болсон байх. Магадгүй аутизмын эмгэгтэй байсан учраас тэгж л тайвширдаг байсан юм болов уу. Би гурван охин нэг хүүтэй. Миний хүүд шилжилтийн нас нь илүү хурц туссан байж болзошгүй. Байнга хараа хяналттай байсан. Гэтэл хүүгээ сураггүй алга болно гэж даанч төсөөлөөгүй. Одоог хүртэл хүүгээ хайсаар л байгаа. Яах гэж тэр өдөр гаргав даа гээд харамсаад сууж байна.
-Хүү тань өөрийгөө хэр сайн ойлгуулдаг вэ? Гэрээсээ төөрчихлөө гэхэд бусдад зааж өгч чадах уу?
-Миний хүү бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр тийм сайн биш. Хүнтэй санаачилгаараа ярьдаггүй. Хүн дуудаад нэрийг нь асуувал хэлнэ. Аав ээжийн чинь утас нь хэд вэ гэж асуувал хариулна. Өмнө нь автобуснаас хэдэн удаа олж авсан. Автобусны жолооч нарт хэлчихсэн байсан. Манай хүүхэд танай автобусаар байнга явдаг шүү. Анхаарч байгаарай гэж хэлсэн байсан. Аутизмтай хүүхдүүдтэй эвтэйхэн харьцахгүй бол болдоггүй байхгүй юу. Хамгийн сүүлд явахдаа шал өөр чиглэл рүү буюу Яармаг руу явсан юм байна лээ.
-Хүүг алга болсон өдөр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү?
-Алга болсон өдөр нь цагдаад мэдэгдээгүй. Яагаад гэхээр өмнө нь гурав, дөрвөн удаа цагдаад тэмдэглүүлж байсан. Тэр үед өөрсдөө л олчихдог байсан юм. Цагдаа бараг олж өгч байгаагүй. Ер нь бол миний хүү өөрөө явж байгаад л хүрээд ирдэг юм. Тэгээд л гэртээ хүрээд ирэх байхдаа гэж бодоод хоёр өдөр алдсан. Цагдаад хожуу мэдээлсэн нь тийм л учиртай юм. Бид нар явдаг замаар нь хайгаад хүрээд ирнэ, олчихно гэсэн итгэлтэй явсаар байгаад цаг алдан хоёр хоносны дараа цагдаад мэдэгдсэн.
-Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд хайсан уу? Хайгаагүй газар үлдсэн үү?
-Яваагүй газар гэж байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд хайгаад л байгаа. Гэхдээ мэдээж бүх газраар зуун хувь хайж чадахгүй шүү дээ. Цагдаа нар ч бүрэн бүрэлдэхүүнээр хайгаад нийслэлийн бүх газрыг нэгжчихлээ гэсэн баттай хариуг танд өгч чадахгүй шүү гэж хэлж байна лээ. Хүүгээ олохын тулд хандах боломжтой бүх газруудад хандсан. Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Онцгой байдлын газрын дарга нар луу мессеж бичсэн.
-Таны хүү ямар ааш, зантай вэ? Аутизмын эмгэгтэй гэхээр эрүүл хүүхэд шиг харагддаг хэрнээ нийгмийн харилцаанд тэр бүр орж чаддаггүй гэсэн үг үү?
-Миний хүү чинь их дөлгөөхөн зантай. Ганцхан гадуур явах гээд байгааг нь хорихоор их бачимддаг. Өөрөө гадуур явж байж тайвширдаг учраас тэр л дээ. Би хамт дагаад автобусаар зөндөө явсан. Харахад бол зүгээр л эрүүл хүүхэд шиг. Хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад нийгэмших талдаа дутагдалтай. Манайд эдгээр хүүхдүүдийн мэдээлэл маш хомс байдаг. Би 2017 онд хүүгээ Аутизмтай гэдгийг мэдсэн. Өмнө нь ичимхий хүүхэд л гэж бодож явдаг байсан.
-Цагдаагийн байгууллагаас хүүг тань хайхаар ажлын хэсэг томилогдсон уу?
-Цагдаагийн байгууллага чадах чинээгээр ажиллаж хүүг минь хайж тусалж байна. Бид нар байнгын л холбоотой байдаг. Хан-Уул дүүргийн цагдаагийн I, II хэлтсийн алба хаагчид хамтраад самналт хийсэн. Одоог хүртэл эрэл хайгуул үргэлжилж байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн хэлтэст ажлын хэсэг гарчихсан хүүг минь хайж байна.
-Таны хүү алга болоод хагас сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд иргэдээс хүүг тань харсан гэх ямар нэгэн мэдээлэл ирэв үү?
-Иргэдээс хүүтэй минь холбоотой зарим нэг мэдээлэл ирж л байна. Гэхдээ миний хүүгийн царайг сайн танихгүй учраас “Энэ танай хүүхэдтэй адилхан хүүхэд энд явж байна шүү” гэдэг мэдээлэл зөндөө ирсэн л дээ. Бид нар камер шүүгээд л явж байна. Зарим камерыг шүүж амжаагүй байгаа. Яагаад гэхээр камер шүүхэд цагдаагийн бичиг нэхээд асуудалтай байдаг юм билээ.
-Таны бодлоор хүү тань хаачсан байж болох вэ? Хамгийн сүүлд гар утасны сүлжээ нь Айцын даваа орчимд тасарсан гэсэн?
-Тийм байх боломжтой. Өмнө нь Айцын даваа хүртэл явж байсан. Бид нар урагшаа Төв аймаг, Дундговь аймаг, хойшоо Батсүмбэр, Борнуур, Налайх, Хонхор, Шувуун фабрик, Алтан булаг хүртэл явсан. Ямар ч баримжаа байхгүй учраас хүүгээ хайсаар л байна.
Хүүгээ хайх явцад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол камержуулалт гэдгийг би мэдэрлээ Зарим мэдээлэл өгсөн хүмүүсийн байгаа газар очихоор камер байхгүй. Хэрвээ камер байсан бол цааш нь хайгаад л олчихно шүү дээ. Нийслэл даяар камержуулалтыг сайн хиймээр юм байна.
Хүүгээ хайхад өдрийн 24 цаг ч багаддаг. Заримдаа өглөө эрт гараад хүүгээ олно гэсэн бат итгэлтэй гараад орой нь үр дүнгүй болохоор урам хугардаг. Тэгсэн ч гэсэн би сэтгэлээр унах юм бол би хүүгээ олж чадахгүй шүү дээ. Эх хүүхдийн сэтгэл хоорондоо холбоотой байдаг болохоор аль болох л сэтгэлээ хатамжлаад хүүгээ хүлээгээд, хайгаад л явж байна. Миний ганц гомдож байгаа юм гэвэл утасны сүлжээг Айцын даваанд тасарсан гэдгийг тийм олон хоногийн дараа хэлнэ гэдэг харамсалтай.
-Хэрэв хүү тань хаа нэгтэйгээс энэ ярилцлагыг уншиж байвал түүнд хандан хэлэх зүйл олон байгаа болов уу?
-Хүүгээ хүрээд ирнэ гэдэгт бат итгэлтэй байгаа. Гэхдээ хаана яваа бол, даарч байгаа болов уу. Өлсөж байгаа болов уу гэж бодохоос л хэцүү санагддаг. Одоогоор “Цогтын эрэл” гэсэн фэйсбүүк групп үүсгэчихсэн. Би хүүгээ маш их санаж байна. Хүү минь ээждээ эсэн мэнд гэдгээ ямар нэг аргаар дуулгаач ээ. Ээж нь хүүгээ хайгаад л байна. Хүүгээ олох юмсан гэсэн ганцхан л хүсэл байна. Миний хүү хаана байгаагаа хэлээд, дуулгадаг болоосой л гэж бодон сууна. Хүүгийнхээ төлөө залбираад байгаа. Заавал гэртээ ирнэ шүү гэж л хэлмээр байна.
ЭХ сурвалж News.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө
2024-04-25
-
Өмнөд Солонгосын томоохон эмнэлгүүд хаалгаа барина
2024-04-25
-
НАСА: “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ нэвтрүүлнэ
2024-04-25
-
Иран: Засгийн газрыг шүүмжилсэн дуучинд цаазын ял оноожээ
2024-04-25
-
Сансрын цөмийн өрсөлдөөнийг хориглох НҮБ-ын төслийг Орос хориглов
2024-04-25
-
АНУ: Орон гэргүй хүмүүсийн эрхийг зөрчсөн хууль батлах уу?
2024-04-23
-
Хамасын халдлагаас болж анх удаа Израилийн генерал огцров
2024-04-23
-
“Их-7”-ийн уулзалтаас Өмнөд Солонгосыг хасав
2024-04-21
-
Путины экс эхнэрийн үл хөдлөхийг хууль бусаар хурааж авсан гэв
2024-04-21
-
Ираны дэмжлэгт бүлэг халдлагад өртлөө
2024-04-21
-
Мьянмар: Хилийн мөргөлдөөн гарсны улмаас 1300 гаруй хүн дүрэвжээ
2024-04-21
-
Нигерийн шатрын мастер дэлхийн дээд амжилт тогтоолоо
2024-04-21
-
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2024-04-20
-
Лох Несс мангасын эрэлд “NASA” -гаас тусламж хүсчээ
2024-04-20
-
Киргиз улсын парламентын дарга Монголд айлчлал хийнэ
2024-04-20
-
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргатай уулзав
2024-04-19
-
ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2024-04-19
-
Персийн буланд орсон аадар борооны улмаас 18 хүн нас баржээ
2024-04-18
-
Трамп сануулга авлаа
2024-04-18
-
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарлаа
2024-04-18
-
Аль-Шифа эмнэлгийн орчмоос 381 цогцос олжээ
2024-04-10
-
Израилиас болж Герман геноцидын асуудалд оров
2024-04-10
-
Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
2024-04-09
-
Гучин гэр бүлийн “орлогоос” 3.5 сая хүнд хувь хүртээнэ
2024-04-09
-
Намуудын мөрийн хөтөлбөр буцаагдлаа
2024-04-09
-
Эмэгтэй хүн жирэмслэх бүрдээ хоёроос гурван сараар хөгширдгийг судлаачид тогтоожээ
2024-04-09
-
ТикТок хуудсаа нээсэн Германы канцлер бүжиглэхгүйгээ амлав
2024-04-09
-
Хонконгоос их хэмжээний алтыг машины эд анги хэлбэрээр гаргах гэж байсныг илрүүлжээ
2024-04-09
-
Хэнтийн Баян-Овоо, Дорнодын Матад суманд өчигдөр гарсан хээрийн түймэрт 11,300 га талбай шатжээ
2024-04-08
-
Израиль улс Газын зурвасын өмнөд хагасаас цэргээ татах шийдвэрийг зарлалаа
2024-04-08
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
103908 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
66864 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
57127 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
47722 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
46479 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
42729 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
37001 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
36907 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
35444 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
35036 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
34169 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
33013 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
31920 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
31127 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
30939 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
30085 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
29840 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
29794 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
28778 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
26735 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
26565 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
26507 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
26086 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
25723 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
25578 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
25331 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
24862 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
24515 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
24068 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
23389 Уншсан