Эхнэртээ ариун цэврийн хэрэглэл авах гээд дэлгүүрт иртэл…

 

Нэг залуу ажилд орохоор иржээ. Зохион байгуулагч түүнээс

– Өмнө нь худалдагч хийж байсан уу?

гэж асуув.

– Тиймээ хийж байсан.

– Тэгвэл ажилдаа ор доо.

Ажлын эхний өдөр маш ачаалалтай өдөр байсан ч залуу даваад гарлаа. Зохион байгуулагч ирээд:

– За хэдэн хүн худалдаа хийв?

– Нэг.

– Нэг ээ?

Манайхаар өдөрт дор хаяж 20-30 хүн үйлчлүүлдэг. Тэгээд тэр ганц хүн чинь манайд хэдий хэрийн орлого оруулав даа?

– 102516 доллар 17 цент.

Юууу?

Чи түүнд юу зарчив?

– Эхлээд тэр хүн загасны жижиг дэгээ авах гэж орж ирсэн. Тэгээд би түүнд дунд зэргийн, хамгийн том дэгээнүүдийг зарсан. Дараа нь би түүнд хамгийн сүүлийн үеийн загасны уурга санал болгоод зарсан. Түүний барааг боож байхдаа хаана загасчлах гэж байгааг нь асуусан. Загасчлах газраа хэлэхээр нь тэнд завьгүй бол тусгүй гэсэн. Тэгээд завины тасагт хамт очоод хоёр мотортой завь санал болгоход тэр спорт машинд багтахгүй байх гэж санаа зовсон. Тэгэхээр нь би машин худалдаалдаг тасагт дагуулж очоод гинжтэй Пажеро жийп санал болгосон. Иймэрхүү л наймаа хийлээ дээ.

Зохион байгуулагч нүдээ томруулан харж

– Тэр хүн жижиг дэгээ авах гэж ирээд машин, завь авсан юм уу?

– Үгүй ээ, эхнэртээ ариун цэврийн хэрэглэл авах гэж ирсэн. Би харин нэгэнт амралтын өдөр болж байхад загасанд явбал зүгээр л гэж санал болгосон юм….

: Ш.Батзориг

access_time 2017-10-06 17:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt