Хөлийн өвчнийг өргөс авсан мэт арилгах шидэт уусмал

Хэдэн жилийн өмнө хөл чилж өвдөөд яахаа мэдэхгүй нэг хэсэг явсан юм, хөлөө хаана тавьж яаж байрлуулахаа ч мэдэхгүй бүр зовсон хүн. Үр дагаварт – нойргүй шөнө, нойргүйдэл, ядаргаа бас уур уцаар. Хөл гэдэг амьдралын турш бидний тулгуур болдог эрхтэн. Би хөлөө анагаах эмчилгээ олж чадсан юм.

Хувинд эсвэл томоохон саванд 2-3 л бүлээн ус хийгээд барааны саван (гарын саван тохирохгүй шүү) дүрээд сүү шиг цагаан болтол нь уусгана. Гарын алгаар овоолон хүнсний сод болон далайн давс (ямар ч болно) хийгээд уустал нь сайтар хутгана. Дээрээс нь гүцнээс өөрийн тэвчиж чадах хэмжээний халуун ус, 10 дусал йодын хамт нэмнэ. Уусмалд хөлөө 15 минут дүрээд – илүү ч үгүй, дутуу ч үгүй заасан хугацаанд л дүрнэ, эс бөгөөс буруу үр дагавар руу эргэнэ шүү.

Энэ хугацаанд уусмал хөлийн өвчнийг сорж амжина. Хөлөө алчуураар сайтар арчаад өөрийн түрхдэг тос эсвэл эмчилгээний зориулалттай түрхлэг түрхэнэ (оливын тос түрхэж болно), хөлийн уландаа иллэг хийгээд ноосон оймс өмсөөд унтаарай. Уусмалыг 3 удаа хэрэглэсэн, хэрэглэх болгондоо тэвчих хэмжээгээрээ усны хэмийг нэмсэн юм, бас йодыг 10 дусал тутмаар нэмнэ, гэхдээ дүрэх хугацаа 15 минут хэвээрээ. 3 удаа дүрсний дараа шинэ уусмал бэлдэнэ.

Эмчилгээг өдөр алгасалгүй 10-12 удаа хийнэ, дараа нь завсарлаад биеийн байдлаа ажиглаарай. Хөлийн судас бүдүүрсэн болон тромбофлебиттэй хүмүүс хэт халуун усанд хөлөө дүрж болохгүй.

Анхны дүрэлтийн дараанаас эхлээд л би тайван унтаж эхэлсэн, 10 удаагийн дүрэлтээс хойш хөлийн өвчин гэдгийг бүр мартаж орхисон юм. Ийм халамж тавьсанд хөл минь их баярласан болов уу. Одоо шаардлагатай үед л эмчилгээг хийдэг. Миний зуслангийн найзууд мөн энэ аргаар хөлийн өвчнөө дардаг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

access_time 2018-06-21 16:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt