Сасси ус – хамгийн хурдан турах арга

Хоолны мэргэжилтэн Синтии Сассигийн санамсаргүй ололт нь унжсан гэдэснээсээ салахыг хүсдэг олон эмэгтэйчүүдийн аврал нь болжээ. Уг ундаа нь найрлаган дахь бодисуудынхаа ачаар турахад нөлөөлж, гэдэс цэвэрлэхэд тусалж, бодисын солилцоог идэвхижүүлж, биеийн ерөнхий байдлыг сайжруулна.

Цагаан гааг турахад хэрэглэдэг гэж аль хэдийн бүгд мэддэг болсон. Гэхдээ яг энэ жороор хийсэн ундаа хамаагүй илүү үр дүнтэй байх болно.

Орц:
2 литр ус
15 грамм (1 халбага) үрсэн цагаан гаа
1 дунд зэргийн өргөст хэмх, хавтгай дугуй хэрчинэ
Нимбэгийг нимгэн хавтгай хэрчинэ
1 багц гааны навч

Бүх орцууд дээрээ ус хийгээд хөргөгчинд хийнэ. Ингээд л болоо. Ундаагаа урьд орой нь хийгээд маргааш өдөржин ууна. Ийм байдлаар 3-4 долоо хоног ууна. Энэ хугацаанд гэдэс мэдэгдэхүйц нарийссан байх та тогтмол ус ууж сурсан байх болно. Энэхүү хялбар турах аргыг заавал туршаад үзээрэй!

access_time 2018-06-18 15:27

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt