Хувь хүний зан чанарыг эрхий хурууных нь хэлбэрээр тодорхойлох боломжтой

Эрхий хурууны 5 янзын хэлбэр
1-р шинж буюу дээд хэсэг нь доод хэсгээсээ том байх
Хэрвээ таны эрхий хуруу ийм хэлбэртэй бол та перфекционист буюу төгс төгөлдөр зүйлийг эрхэмлэгч нэгэн. Та жижиг зүйлээс сэтгэл ханахгүй, үргэлж илүү том амжилтад хүрч байхыг хүсдэг хүн байна. Аливаа амжилтад хүрэх хүсэл тань таныг бүрэн эзлэх бөгөөд иймэрхүү хүсэл зориг заримдаа хэтэрхий мэт санагдах нь бий. Та хэдийгээр амжилтад хүрэх гэж тэмүүлдэг боловч үүгээрээ гайхуулдаггүй, даруухан хүн. Чухам энэ чанар тань таныг сайн сайхан хүн болгодог билээ.

2-р шинж буюу эрхий хурууны доод хэсэг дээд хэсгээсээ том байх
Та ийм эрхий хуруутай бол их том зүйл рүү зүтгэх хүн биш. Та өөрийн хийх ёстой ажлаа илүү дутуу үггүйгээр, итгэлтэй чадварлаг хийж түүнийхээ төлөө хариуцлага бүрэн хүлээж чаддаг хүн байна. Үүнээс гадна та баяр баяслыг жижиг зүйлээс ч олж авч болно гэж үзнэ.
Та хөл дээрээ бат зогссон, дараагийн зүйлийнхээ тухай бодож байдаг хүн бололтой. Та өөрөөсөө шалтгаалах хүнд амласан зүйлээ заавал биелүүлдэг чанартай. Харин баялаг гэдгийг та өөрийн эдлэж хэрэглэж байгаа зүйлст биш харин уужим сэтгэл гэж ойлгодог байна.

3-р шинж буюу эрхий хурууны дээд доод хэсэг адил байх
Та үргэлж тэнцвэртэй байдлыг хайж явдаг хүний нэг нь. Та харилцан зохицол, хүмүүсийн эв нэгдлийг эрхэмлэнэ. Түүнээс гадна та муу юмнаас ч сайн сайхан юм хайж, муухайгаас сайхныг хайж, түүнийгээ ч олж чаддаг байна.
Та бүтэлгүйтсэн ч гэсэн өөр тойруу зам олж чадна. Таны хичээл зүтгэл нь олон хүний бахархан дуурайх үйлс болдог билээ.

4-р шинж буюу уян хатан эрхий хуруу
Хэрвээ уян хатан эрхий хуруутай бол та орчин нөхцөл өөрчлөгдөхийг сайн ойлгож түүнд зохицож чаддаг хүн. Та өөрчлөгдөж байгаа байдлыг хамгийн түрүүнд мэдрэх ба мөн хамгийн түрүүнд түүнийг даган өөрчлөгдөнө.
Та уян хатан сэтгэлгээ, шинэ баримт дээр түшиглэн бодол санаагаа өөрчлөх зэргээр бусдаас ялгарна. Та задгай сэтгэлгээтэй бөгөөд өөрийн хүсэл зорилгод хүрэхийн тулд, шаардлагатай үед өвөрмөц, өөрөөр сэтгэж чаддаг байна.
Энэ чанарыг тун цөөхөн хүн эзэмших ба хамгийн хүнд хэцүү нөхцөлийг даван гарахад маш чухал давуу тал олгодог чанар билээ.

5-р шинж буюу уян хатан бус эрхий хуруу
Хэрвээ таны эрхий хуруу уян хатан биш бол та зөрүүд, тэргүүлэгч байх сонирхолтой хүн байна. Та хэлсэн үгээ биелүүлж, амласандаа хүрдэг.
Үүнээс гадна та итгэж болох хүн бөгөөд та бусдад туслахад үргэлж бэлэн байдаг, танд амь насаа ч даатгаж болох билээ.
Харин таны зөрүүд зан чанар нь давуу тал бөгөөд зүгээр нэг утгагүй зөрүүдлэх биш харин сайн бодож боловсруулсан, баримт дээр түшиглэсэн өөрийн гэсэн үзэл бодол юм.

access_time 2018-06-18 15:03

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt