Хүмүүсийн 96 хувь нь мэддэггүй Google-ээс мэдээлэл хайх 9 дүрэм

1. Яг тохирох үг, хэллэгийг хэрхэн олох вэ?
“”- гэсэн тэмдгийн тусламжтайгаар. Хайж байгаа үгээ хашилтанд хийгээд хайхад Google таны хайсан яг тэрхүү үг, хэллэгийг гаргаад л ирнэ.
Жишээ нь:“өндөгний шар гэдэг бол”

2. Үг нь орхигдсон хэллэгийг хэрхэн хайж олох вэ?
Нэг үгийг нь мартсан уу? Бүх хэллэгийг хаалтанд хийгээд, мартсан үгний оронд *-тэмдэг тавь. Таны хайж байгаа хэллэг таны мартсан үгтэй цуг олдоно.
Жишээ нь:“гэртээ * навч шатаагаарай”

3. Хэд хэдэн үгээс дурын үг олох
Байж болох бүх хувилбарыг үргэлжлүүлэн бичээрэй, үг болгоны ард | тэмдэг тавина. Google эдгээр үг орсон мэдээлэл болгоныг танд санал болгоно.
Жишээ нь:хямд | чанартай | оргилуун дарс
Зуслангийн газар | зүүн салаа | найрамдал | тэрэлж

4. Нэг өгүүлбэрээс тодорхой үг хайж олох
& гэх тэмдгийн тусламжтайгаар үгийг хооронд нь холбож олох боломжтой. Google таны бичсэн үг зэрэгцэн орсон өгүүлбэрийг танд санал болгоно.
Жишээ нь:Чойбалсан & Цэдэнбал хөшөө

5. Тодорхой үгийг агуулсан бичиг баримт
Шаардлагатай үгийн өмнө + тэмдэг тавина, гэхдээ хооронд нь зай авахгүй шүү. Хэд хэдэн үгийг араас нь цувруулж бичиж болно.
Жишээ нь:Нацагдоржийн хөшөө +байрлал

6. Хайлтаас үг хасах
Үгийн урд – тэмдэг тавьснаар Google үгийг хасаж хайлтаа хийнэ.
Жишээ нь:дата үйлчилгээ -скайтел
үйлдвэрлэлийн төсөл -худалдаж авах

7. Тодорхой сайт дээр үг хайх
Танд site оператор тохирно. Танд орох ёстой сайтыг шууд санал болгоно. Site гэж бичээд ард нь : давхар цэг тавина.
Жишээ нь:Монгол улсын үндсэн хууль site:

8. Тодорхой төрлийн баримт бичиг хайж олох
Танд mime оператор тус болно. Mime-ийн ард давхар цэг: тавиад араас нь хайж байгаа баримт бичгийн төрлийг бичнэ. Жишээ нь: pdf, doc
Жишээ нь:жолооны үнэмлэх mime:pdf

9. Тодорхой хэл дээр мэдээлэл хайх
Lang операторын тусламжтайгаар хайсан зүйлээ олоорой. Үүний тулд lang гэж бичээд тодорхойлох хоёр цэг: тавьж ямар хэлээр хайж байгаагаа бичнэ. Хэрвээ орос хэл бол ru, англи бол en, франц бол fr…

access_time 2018-06-18 14:59

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt