Хэлээ тагнаандаа хүргэж, 60 секунд амьсгалаарай! Учир нь…

1.Хэлээ тагнаандаа хүргэж, амьсгалах
Доктор Эндрю Вайл гэх эрхэм нь Харвардын их сургуульд суралцаж төгсөөд, мэдрэлийн системийг тайвшруулах амьсгалын аргыг нээж илрүүлсэн юм. Тэрээр хүн хэлээ арагш эргүүлэн, тагнаандаа хүргэж, гүнзгий амьсгаа авах нь биеийг тайвшруулж, өвчнийг намдаадаг хэмээн үзжээ.

Та хэлээ тагнаандаа хүргэж, 60 секундын турш гүнзгий амьсгалаарай. Ингэхдээ биеэ аль болох сул тавьж, нүдээ анин, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хамаг уур бухимдал минутын дотор алга болж, аз жаргал, тайван байдлыг мэдрүүлэх аж.

2.Мөн бид та бүхэндээ хэрхэн “Амьсгалын дасгал” хийх тухай мэдээллийг хүргэж байна.
Хоёр гараа хэвлий хэсэгтээ байрлуулж, аажуухан дээшлүүлэн, толгойныхоо дээр байрлуулаарай. Ингэхдээ өлмийгөө мөн зөөлхөн өргөж, буулгах үедээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Дараа нь гараа амрааж, алгаараа зөөлхөн цохиорой. Энэ нь таны биеийг бүхэлд нь энергиэр цэнэглэж, тайвшруулах болно. Та үүнийг 10 удаа давтаж хийхэд хангалттай.

Одоо та уур бухимдлыг тайлах аргыг мэддэг болсон тул, үргэлж инээмсэглэж, бусдад баяр хөөрийг түгээж яваарай!

access_time 2018-06-17 16:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt