Ходоодны хорт хавдрын үед илрэх 6 шинж тэмдэг

1.Хүндрэх болон огих үед цус гарах
Ходоодны хорт хавдар туссан болохыг илтгэх түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол, хүндрэх болон огих үед цус гарах явдал юм. Түүнчлэн өтгөн тань хүрэн, эсвэл тас хар өнгөтэй байх бөгөөд огих үед гарах цус час улаан өнгөтэй байдаг болохыг “American Cancer Society”-ийн доктор Сарпел (Sarpel) гэх эрхэм олж тогтоожээ.

2.Хоолны дуршил буурах
Танд эхлээд өлсөж байгаа мэдрэмж төрнө. Гэвч юм идэж байх үед тань гэнэт хоолны дуршил буурч, ямар ч юм идэхийг хүсэхгүй болох бөгөөд энэ шинж тэмдэг илэрч байвал, ходоодны хорт хавдар туссан байх магадлалтай болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

3.Хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх
Таны хэвлийгээр хатгуулж өвдөөд байвал, энэ нь ходоодны хорт хавдрын шинж тэмдэг байх нь бий. Энэ нь ходоод гэдэс зовиурлаж буйтай холбоотой аж. Түүнчлэн өвдөлт нь нэг хоног бус, нэлээн хэдэн хоног, цаашлаад 7 хоногоор мэдрэгддэг аж.

4.Шалтгаангүйгээр жин хасах
Нэгдүгээр зэргийн чихрийн шижин өвчин, “Эддисон” болон “Крон”-ын өвчингүүдийн үед хүн их хэмжээгээр жин хасдаг. Эдгээрээс гадна, ходоодны хорт хавдар туссан үед их хэмжээгээр жин хасдаг байна. Иймээс та ямар ч шалтгаангүйгээр жин хасаад эхэлвэл, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй юм. Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар туссан хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд ойролцоогоор 4-5 кг-аар турдаг аж.

5.Цээж хорсох
Цээж хорсох, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах нь ходоодны хорт хавдар туссаныг илтгэх шинж тэмдгүүдийн нэг болохыг “Anderson Cancer Center at the University of Texas”-ийн эмч нар олж тогтоосон байна. Иймд дээрх шинж тэмдэг танд илэрсэн бол, мэргэжлийн эмчид хандаж, өвчнийг улам хүндрэхээс нь сэргийлээрэй.

6.Хэвлий хийгээр дүүрэх, суулгах болон өтгөн хатах
Дээр дурдсанчлан хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар хэвлий хийгээр дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Эдгээр шинж тэмдгүүд ойр ойрхон, олон хоногийн турш илэрвэл, мэргэжлийн эмчид хандана уу.

Ходоодны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хеликобактерийн халдварт өртөхөөс сэргийлэх
Хавдрын суурь өвчнүүдийг төгс эмчлүүлэх
Унасан шүдний оронд хиймэл шүд хийлгэж байх
Архи, тамхийг зохистой хэрэглэх
Хүнсэндээ амин дэмээр баялаг, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаат шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэх
Хэт өлсөх, нэг дор их идэхээс болгоомжилж, бага багаар өдөрт 3-4 удаа тогтмол цагаар хооллож хэвших
Цай, хоолыг хэт халуунаар хэрэглэхээс зайлсхийх
Ямар хоол хүнс идвэл тохиромжтой вэ?

Ногоон навчтай жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ
Загасны тос, цөцгийн тос, сүү, өндөг, шар буурцаг, элэг, бөөр, загасны түрс, шар болон улаан лууван, улаан лооль, улаан чинжүү
Аньс, сонгино, алим, нохойн хошуу, үхрийн нүд, шар лууван, улаан лооль, байцаа, чинжүү, шош, төмс, манжин, гоньд, нимбэг, жүрж, нарсны шилмүүс
Давс, амьтны гаралтай өөх тос, халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх, утсан, давсалсан, даршилсан зэрэг химийн бодис агуулсан хүнсний хэрэглээг бууруулах, шарсан, хуурсан, хоносон хоол идэхээс аль болох татгалзаж, ууранд жигнэж болгосон, чанасан хоол

Бид ажил ихтэй, цаг зав багатай байдгаасаа болж, ихэнх тохиолдолд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байх нь бий. Гэвч ингэснээр эрүүл мэнд, бие организмаа аюулд учруулдаг байна. Тиймээс танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол, тоолгүй өнгөрөлгүй, яаралтай эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийх хүсье!

access_time 2018-06-17 16:40

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt