Элэг юунаас болж өөхөлдөг вэ?

Элэг өөхлөх нь аюултай өвчин бөгөөд элэгний нийт жингийн 5-10 хувийг өөх эзлэх үед уг өвчин үүсдэг байна. Элэг өөхлөх өвчин нь “ноналкохолик” болон “алкохолик” гэсэн хоёр төрөл байдаг. Алкохолик нь хэт их согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой байдаг бол, ноналкохолик нь холестеролын хэмжээ ихсэх эсвэл генийн өөрчлөлттэй холбоотой ажээ.

1.Юунаас болж элэг өөхөлдөг вэ?
Элэг өөхлөх нь дээр дурдсанчлан согтууруулах ундаа, өөх тос ихтэй хоол хүнс, генийн өөрчлөлтөөс болж бий болдог. Нэг ёсондоо элэг өөхийг устгаж чадахгүй болмогц ингэж өөхөлдөг байна. Үр дүнд нь элэг бие организмыг цэвэрлэх үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх нь ч бий.

Алкохолик төрлийн элэг өөхлөх өвчин нь хэт их согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой бөгөөд өвчин хүндэрвэл, элэгний хатуурал болох аюултай.
Ноналкохолик төрлийн элэг өөхлөх өвчин нь чухам юунаас болж өвчилдөг болохыг 100 хувь олж тогтоогоогүй байгаа бөгөөд холестеролын хэмжээ, тослог хоол хүнстэй холбоотой гэж үзэж байгаа аж.

2.Ямар хүмүүс уг өвчнөөр өвчилдөг вэ?
Ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс уг өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг. Түүнчлэн дундаж насны хүмүүс түлхүү өвчилдөг болох нь тогтоогджээ. Ноналкохолик төрлийн элэг өөхлөх өвчнөөр цус нь өөхлөлттэй хүмүүс өвчлөх нь бий. Мөн “триглицерид” эсвэл холестеролын хэмжээ ихтэй хүмүүсийн элэг өөхөлдөг байна. Цусны даралт ихтэй, чихрийн шижин өвчинтэй хүмүүсийг ч мөн энд дурдах хэрэгтэй болов уу.

3.Өвчний үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Элэг өөхлөх өвчний үед зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Чимээгүй байж байгаад гэнэт элэгний хатуурал болж хувирах нь бий.

Харин хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг нь элэгний баруун дээд хэсгээр хатгуулж өвддөг аж. Түүнчлэн хааяа ямар нэгэн шалтгаангүйгээр жин хасдаг байна.

Дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

Шалтгаангүй жин хасах
Харшил өгөх
Хэт их ядрах
Биенээс эвгүй үнэр гарах
Батгаших
Амнаас эвгүй үнэр гарах

4.Элэг өөхлөх өвчнөөс сэргийлэх, анагаах арга
Элэг өөхлөх өвчнөөс дараах байдлаар сэргийлж, өвчнийг анагааж болдог аж. Үүний тулд та эрүүл, зөв хооллох хэрэгтэй. Мөн танд дараах орцууд байхад хангалттай.

Эдгээр нь “данделион” үндэс, гадил, амтат төмс, цагаан гааны үндэс юм.

Эдгээр орцуудыг ашиглан, амтат коктэйль хийж болно. Үүний тулд гадил болон нэг аяга Грек таргийг арилгасан цагаан гааны үндэс, хоёр цайны халбага газрын самрын тос, нэг цайны халбага “данделион” үндсийн хамт холигчинд хийж, сайтар холино.

Үүнээсээ өдөрт нэг эсвэл хоёр удаа хэрэглэхэд болох аж.

Элэг өөхлөх нь үхэлд хүргэх аюулгүй ч гэлээ, эрүүл мэндийг өвчлүүлэх, бие организмын үйл ажиллагааг доголдуулах сөрөг нөлөөтэй гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Иймд та амьдралын буруу хэвшлээ халж, элэг өөхлөх өвчин тусахгүйн тулд сайтар хичээгээрэй гэж зөвлөе!

access_time 2018-06-17 16:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt