Манай ээж надад орой бүр сармистай сүү уулгадаг. Учир нь…

“Ээж минь намайг жаахан хүүхэд байхаас л орой бүр сармистай сүү уулгадаг байсан. Түүний хүчээр би өнөөг хүртэл, элдэв өвчин хууч хэлж ээжийгээ зовоож байгаагүй юм. Иймээс ч би өөрийн хүүхдүүддээ ээжийнхээ бэлдэж өгдөг энэхүү шидэт ундааг орой бүр уулгаж унтуулдаг. Та ч гэсэн энэхүү бэлдмэлийг гэртээ бэлдээд өөрийгөө болон хайртай хүмүүсээ өвчнөөс хамгаалж чадна шүү дээ…” гэж тэр хэлсэн юм.

Орц:

2 аяга цэвэр сүү
8 хумс сармис (Монгол сармис байвал сайн)
1 аяга цэвэр ус
Хийх арга:

Сармисаа хальснаас нь салгаж, цэвэрлээд хутгаар бяцална. Ингээд гал дээр сүүгээ тавьж, дээр нь буцалсан ус болон бяцалсан сармисаа хийгээд хөөрүүлээрэй. Ингэж буцалгахдаа сүүгээ хагас таглахаа мартуузай. Учир нь энэ нь сүүг дэврэхээс сэргийлдэг. Бэлэн болсон сүүгээ унтахаасаа өмнө уугаад, салхи авахуулахгүй унтах хэрэгтэй.

Сармистай сүү уухын ач тус:
Энэ нь төрөл бүрийн амьсгалын замын өвчин, багтраа, уушгины хатгалгаа, шарлалт, нойргүйдэл, сүрьеэ, хоол боловсруулах эрхтний асуудал, бэлгийн сулрал зэрэг өвчнүүдийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ач тустай. Сүү нь хордлого тайлах болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бол сармис хорт бодисыг устгах, амьсгалын замын системийг цэвэрлэхэд онц гойд үйлчилгээг үзүүлдэг. Мөн цусан дахь холестериний түвшин ихэссэн хүмүүс уухад тохиромжтой.

Тус бэлдмэлийг 3 болон түүнээс дээш насны хүмүүст бага багаар дасгаж уулгах хэрэгтэй. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй том хүмүүс ууснаар дээр дурдсан олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө дарах аргуудын нэг юм.

access_time 2018-06-17 16:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt