Өлөн ходоодон дээрээ содатай ус уувал юу болох вэ?

1.Байгалийн гаралтай антацид
Хүчиллэг чанар ихтэй хоол хүнс нь цээж хорсох, кали, магнийн дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн ходоодон дахь хоол хүнс, ходоодноос улаан хоолой руу сөргөж гарах явцыг “улаан хоолойн сөргөө” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь цээжийг хорсгож, тухгүй нөхцөл байдлыг үүсгэдэг.

Харин та өглөө бүр содатай ус ууснаар, энэхүү асуудлаас ангижирч, “улаан хоолойн сөргөө”-г эмчлэх боломжтой юм. Үүнээс гадна хоол боловсруулах системийг дэмжиж, сайжруулдаг байна. Та нэг аяга усанд 1/4 цайны халбага сода хийн уухад хангалттай.

2.Шээсний замын халдварт өвчнөөс сэргийлнэ
Дархлаа муудаж, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал үүссэн болон жирэмсний үеийн төрөл бүрийн эмний нөлөөллөөс болж шээсний замын халдварт өвчин тусах магадлал өндөр болдог. Харин та өглөө бүр содатай ус ууснаар, давсгийг цэвэрлэж, шээсний замын халдварт өвчнийг эмчлэхэд онцгой тус хүргэдэг байна.

3.Биеийн “pH” балансыг тэнцвэржүүлнэ
Биеийн “pH” баланс нь дотоод эрхтнүүд болон хоол боловсруулах системд чухал нөлөөг үзүүлдэг. Хэрэв баланс алдагдаж, хэт өсвөл яс сийрэгжих, үе мөчний өвчтэй болох, хавдраар өвчлөх гэхчлэн эрүүл мэндийн асуудалтай болдог байна. Тиймээс “pH” балансыг тэнцвэржүүлэх нь маш чухал юм.

Иймд та содатай усыг ууж, “pH” балансаа тэнцвэржүүлэх боломжтой. Энэ нь бие дэх хүчлийг багасгаж, цусны даралтыг бууруулдаг аж.

Та бүхэндээ бонус болгож, биеийнхээ “pH” балансыг хэмжих аргыг танилцуулъя.
Та өглөө сэрсэн даруйдаа өлөн шээсээ саванд хийж аваарай.
Харин үүндээ баланс үздэг тусгай цаасыг дүрж, хэсэг байлгаарай.
Ингээд тухайн дүрсэн цаасаа гаргаж, “pH” балансын тусгай цааснуудтай харьцуулж харах хэрэгтэй.
Хэрэв та тухайн цаас “pH” балансын 6.5 болон 7.5 гэсэн хэсэгтээ таарч байвал, энэ нь хэвийн гэсэн үг. Харин үүнээс бага байвал содатай ус ууж, чихрийн хэрэглээгээ бууруулахын зэрэгцээ шүдээ тогтмол угаах шаардлагатай юм. Мөн та аяга усанд цайны халбага сода хийж, хутгаад амаа зайлаарай.

access_time 2018-06-16 18:23

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt