Зам дээр ээжтэйгээ учирсан хүүгийн түүх

Энэ явдал Кени улсын Найроби хотын орон гэргүй нэгэн хүүд тохиолджээ. Энэхүү ядуу улсын гэр оронгүй гуйлга гуйх олон хүүхдийн нэг нь тэр нэгэн хүү байлаа.

Түүнийг харсан хүн бүр халаасны хулгайчид тооцдог хэдий ч хүү өөрийн үйлдлээр хүн хамгийн ядуу байсан ч алтан зүрхтэй байж болдгийг харуулжээ.

Нэгэн өдөр Джон хүү зам даган түгжрэлд зогсох машинуудын цонхыг тогшин гуйлга гуйж явлаа. Нэгэн машинд Гледис Каманде гэдэг эмэгтэй сууж явав. Тэр уушгины хүнд өвчтэйн улмаас хүчилтөрөгчийн бортогыг жижиг моторын хамт үргэлж авч явдаг байжээ.

Джон хүүхдийн сониуч зангаар тэр бүх багаж хэрэгсэл юунд хэрэгтэй болохыг сонирхжээ. Гледис огт төвөгшөөлгүй өөрийнхөө нөхцөл байдлын тухай хүүд тайлбарлаж өгөхөд хүүгийн нүд нулимсаар дүүрчээ. Тэр өөрийн гудамжны амьдралаа хамгийн хүнд хэцүү нь биш болохыг ойлгожээ.

Гледисийн амьдрал түүнийхээс ч хэцүү байлаа. Хүү нулимсаа барьж дийлэлгүй чангаар уйлсан юм. Дараа нь эмэгтэйн гараас атгаад Бурхнаас тэр эмэгтэйд бүх талаар туслахыг гуйжээ. Эцэст нь халаасаа ухан өөрт байсан бүх мөнгийг эмэгтэйд өгчээ.

Санамсаргүй ойр байсан хүн хүүгийн үйлдэлд уярч зургийг нь авч болсон явдлын талаар сүлжээнд бичиж тавьсан аж. Энэ явдал олон хүний сэтгэлийг хөндөж дөрөвхөн өдрийн дотор 3 сая шиллинг буюу 30 мянган доллар цугларсан нь Гледисийн Энэтхэг улсад хийлгэх ёстой байсан эмчилгээний зардлын талыг бүрдүүлж чаджээ. Сайн мэдээ ганц үүгээр ч зогссонгүй.

Гледис хүүг өөртөө авчээ. Түүнийг сургуульд явуулахаар шийдсэн нь хүүд маш их таалагджээ. Одоо тэр Гледисийг өөрийнхөө шинэ ээж гэх болжээ.

Энэ бяцхан орон гэргүй хүүгийн түүх амьдралд хөрөнгө мөнгө, нэр хүндээс илүү өгөөмөр байдал, нэгэндээ туслах халуун сэтгэл чухал болохыг баталж байна…
Via Batzorig Sh

access_time 2018-06-16 15:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt