Төвд лам нарын бат бөх, танан цагаан шүдний нууц

1.Шүд цайруулах жор
Төвд лам нар байгалийн гаралтай зүйлсийг ашиглан, шүдээ хамгаалж чаддаг байна.

Хэрэг болох зүйлс:

Йодгүй кошер давс: Энэ нь цэвэр давс бөгөөд еврейчүүд хүнснийхээ хадгалах хугацааг уртасгахын тулд ашигладаг байна. Та тус давсыг эмийн сан болон зарим супермаркетаас худалдан авч болно.
Ус
Орц:

Ус – 1/2 стакан (100 мл)
Кошер давс – 1 хоолны халбага (15 гр)
Бэлтгэх арга:

Усаа буцалгаад хөргөөрэй.
Хөрсөн усан дээрээ халбага кошер давсаа хийж хутгана.
Ойролцоогоор 1 минут орчим сайтар хутгаарай.
Хутгах явцад үүссэн, усны дээгүүр хөвөх хөөсийг хамж авах хэрэгтэй.
Хэрэв танд бага багаар үүнийг бэлтгэх цаг зав хомс бол ихээр бэлтгэж болох юм. Үүнээсээ багаар авч хэрэглэнэ.

2.Хэрхэн хэрэглэх вэ?
Давстай усан дээр үүссэн талстыг шүдний сойз дээрээ тавиарай.
Шүдээ угаахдаа тойрог хэлбэрээр эргүүлж, энгийн үед угаадаг шигээ угаана. Та араа шүдэндээ илүүтэй анхаарал хандуулж, сайтар угаагаарай.
Амаа давстай усаараа зайлна.
Өдөр 3 удаа энэхүү аргыг хэрэглэж, шүдээ угаах хэрэгтэй.
Энэхүү арга нь таны цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж, шүдийг цайруулах болно. Энгийн үед шүдээ угаадагтай ижил хэмжээтэй цаг зарцуулах тул, танд төвөг удахгүй. Харин та гадуур хооллох, гэрээсээ өөр тийш явахаар болсон үедээ бэлдмэлээ саванд хийгээд аваад явч болно.

3.Эрүүл шүдтэй болох зөвлөмж
Төвд лам нар давстай усыг ашиглахаас гадна амьдралын зөв хэвшлийг баримталж, шүдээ хамгаалдаг байна.

Мэдээж тэд архи, тамхи зэрэг муу зуршлаас хол байдаг. Тэд үүнийг оюун санааг хордуулж, юу зөв, юу буруу болохыг ялгаж чадахгүй болгодог хэмээн үздэг билээ. Та магадгүй үүнтэй санал нийлэхгүй байж мэдэх ч, архи, тамхинаас хол байх нь шүдний паалан дээр өнгөр тогтохоос сэргийлдэг байна.
Мөн тэд чихэр, хөөсөн, таргалуулдаг хүнсний бүтээгдэхүүнээс татгалздаг. Энэ нь мөн л шүдний эрүүл мэндэд тустай юм. Бтдний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг, маш олон хүнсэнд чихэр их хэмжээгээр агуулагдаж, шүдийг гэмтээж байдаг аж.
Төвд лам нар ногоо болон байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг байна. Эдгээр нь ямар нэгэн химийн хорт бодисын агууламжгүй тул шүдэнд сайнаар нөлөөлнө.
Бидний танд дуулгасан энэхүү арга эрт дээр үеэс ашиглагдсаар ирсэн билээ. Амар хялбар, энгийн аргаар шүдээ цайруулж, эрүүлжүүлнэ гэдэг алдаж боломгүй боломж юм. Хэрэв та тус аргыг хэрэглээд тодорхой үр дүнд хүрэхгүй бол, цааш хэрэглэх шаардлагагүй.

access_time 2018-06-15 18:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt