Сэргэлэн эр эхнэрийнхээ нууц амрагийг шантаажлан 500 доллар салгасан ч шунаж байгаад…

Минск хотын Григорьевийн дүүргийн цагдаагийнхан бусдыг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө буюу 5000 доллар нэхсэн хэргээр Завьсядько.К гэдэг эрийг баривчилжээ. Хамгийн гайхалтай нь тэрээр эхнэрийнхээ нууц амрагийг шантаажилсан байжээ. Эхнэрээ өөр эртэй явалдаж байгааг мэдсэн ч энэ хэргээр далимдуулан мөнгө хийгээд авах санаа төрж төлөвлөгөө боловсруулсан гэнэ.

Тэрээр цахимд хуурамч аккаунтаар хаяг нээж мөн өөр хүний нэрээр гар утасны дугаар худалдан аваад “бүх баримт байгаа, нөхөрт нь хэлнэ” хэмээн эхнэрийнхээ нууц амрагийг сүрдүүлэн 500 доллар нэхжээ. Айж сандарсан нууц амраг эр шаардсан мөнгийг нь дор нь өгсөн ч Завьсядько.К-д гэнэтхэн хэтэрхий багыг нэхсэн мэт сэтгэгдэл төржээ. Хачин сайхан эхнэрээ ашиглуулчихаад дэндүү бага мөнгө авсан байна гэж өөрийгөө буруутгаад даварч таван мянгыг нэхэж гарчээ.

Энэ зууртаа эхнэрээ нууц амрагтай нь чөлөөтэй уулзуулан огт мэдээгүй дүр эсгэж байсан аж. Харин нууц амраг залуу цагдаад мэдэгдсэнээр энэ хэрэг илэрч мөнгөө авах гэж ирсэн Завьсядько.К баригджээ. Шантаажлагч нь чухамдаа хэн байсныг мэдээд эхнэр болон түүний нууц амраг хоёр мэл гайхаж цочирдсон байна.

access_time 2017-10-05 18:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt