Шамбарамыг гэрийн нөхцөлд эмчилж, өвдөлт намдаах үр дүнтэй 6 арга

1. Зуун наст
Зуун наст буюу алое вера нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд байгалийн энэ чанарыг нь эрүүл мэндийн олон асуудал, тэр дундаа шамбарамд ашиглаж болно. Хэрвээ та гэртээ зуун наст тарьдаг бол навчных нь шүүсийг гаргаад үрэвссэн хэсэгтээ шууд түрхэж хэрэглээрэй. Мөн гадуур худалдаалагдаж буй ямар нэг нэмэлтгүй цэвэр зуун настын гел ашиглаж болно. Хэрвээ та өмнө нь зуун наст хэрэглэж үзээгүй бол харшилдаг эсэхийг мэдэхийн тулд бага зэргийг аваад биеийнхээ аль нэг хэсэгт жижигхэн талбайд түрхэн туршиж үзээрэй.

2. Мөсөн жин
Мөсөн жинг үрэвссэн болон өвдсөн хэсэгт шууд тавьж хэрэглэж болдог бөгөөд өвдөлт намдааж, үрэвсэл дарах шалгарсан арга юм. Мөсөн жинг тавихдаа биен дээрээ алчуур тавьж байгаад тавьбал арьс гэмтэхээс сэргийлдэг. Мөсөн жинг 10 минут тавиад авах бөгөөд шаардлагатай бол өөр мөсөн жинг тавьж болно.

3. “Witch hazel”
“Witch hazel” нь өөртөө таннин болон тосны олон төрөл агуулдаг бөгөөд тэдгээр нь шамбарамаас үүсэлтэй үрэвслийг дардаг. Алкохол суурьтай “Witсh hazel”-ийг ашиглаж болохгүй. Учир нь таны арьсыг улам эмзэгшүүлэх аюултай.

4. Кокосын тос
Наргил модны самрын тос буюу кокосын тос нь байгалиасаа чийгшүүлэх, үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг. Тиймээс энэ чанарыг нь ашиглаж үрэвсэж, улайссан хэсэгт тавьж ашиглаж болдог.

5. Ваннд сууж усанд орох
Ваннд сууж усанд орох нь шамбарамаас сэргийлдэг бөгөөд хамгийн сайн эм болж чаддаг. Ядарч сульдсан үедээ ванндаа халуун бүлээн ус дүүргээд 15 минут сууж байгаарай.

6. Жамц давс болон глицеринтэй бигнүүр
Америкийн Кливленд клиникийн зөвлөгөөгөөр жамц давс болон глицериний бигнүүрийг ингэж тавина.

Тус бүр 2 хоолны халбага жамц давс болон глицеринийг хооронд нь холино.
Зуурмагаа цэвэрхэн марль дээр тавин өвдсөн хэсэгтээ тавина.
15-20 минут үүн дээрээ сууна.
Өвдөлт намдтал 4-6 цаг тутамд ингэж бигнүүр тавина.
Шамбарамаас сэргийлэх зөвлөмжүүд
Доорх аргууд танд туслах учир хэрэгжүүлээд үзээрэй.

Хатуу сандал дээр сууж, ус сайн ууж байх
Эслэгээр баялаг хоол хүнс идэх
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах дасгал хийх
Өөрт тухтай байдлаар бие засах
ОО-ийн цаасны оронд нойтон салфетка ашиглах (алкохол, үнэртэй ус болон бусад цочроох зүйлсгүй нойтон салфетка)
Биед эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлдэг, үрэвссэн хэсэгт хүрэхээргүй сул дотуур өмд өмсөх
Хэрвээ энэ аргууд тус болохгүй, нөхцөл байдал улам дордвол эмчид хандаарай.

access_time 2018-06-13 21:02

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt