Үүнийг уугаад цусан дахь сахараа багасгаарай!

1.Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах
Танд дараах зүйлс хэрэг болно.

2-3 халбага маалингын үрийг нунтаг болтол нь нухаж, дээрээс нь тасалгааны хэмтэй ижил бүлээн ус хийнэ.
Үүнийгээ дунд зэргийн гал дээр 5-10 минут буцалгана.
Дараа нь хөргөнө.
5 минутын дараа 1 халбага шанцай хийн, сайтар хутгаад шидэт бэлдмэл бэлэн болох юм.
Үүнийг хоол идэхээсээ 1 цагийн өмнө, сарын турш уугаарай. Ингэснээр чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна, уг өвчний зовиураас салахад тань туслах болно.

2.Хаван буулгах
Хаванг буулгахын тулд та дараах бэлдмэлийг ашиглах хэрэгтэй.

Цэвэршүүлсэн ус
4 аяга маалингын үр
4-5 халбага нимбэгний хальс
Жижиг саванд усаа хийж, дээрээс нь маалингын үрээ нэмээд зөөлөн гал дээр буцалгана. 10-15 минут буцалгасны дараа гал дээрээс авч, тагийг нь авалгүйгээр хөргөнө. Үүнийгээ тал аяганы хэмжээтэйгээр, 3 цагийн зайтай, 3-5 өдөр хаван буутлаа уух юм.

3.Гэмтсэн үсийг эмчлэх
Үсээ гялалзсан, эрүүл болгож, хуйхаа чийгшүүлж, хагнаас ангижрахыг хүсвэл та дараах зааврыг дагаарай.

Нэг литр усанд 1 халбага маалингын үр хийгээд зөөлөн гал дээр буцалгана.
Үүн дээрээ тал халбага нунтаг болтол нь нүдсэн алтан товчны хатаасан цэцгийг хийнэ.
Бэлдмэлээ 15 минут буцалгасныхаа дараа хөргөж, шүүж аваарай.
Тус бэлдмэлийг хуйхандаа түрхэж, 20 минут байлгаад бүлээн усаар угаана.

Маалингын үр нь бор өнгөтэй, цагаан будаатай төстэй хэмжээтэй. Монголд хувь хүмүүс гадаад улсаас оруулж ирж худалдаалдаг билээ.

access_time 2018-06-13 20:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt