Бид яагаад бактерийн эсрэг савангаас татгалзах хэрэгтэй вэ?

1.Дотоод шүүрлийн булчирхай өвчлөх
Хэсэг эрдэмтдийн үзэж байгаагаар бактерийн эсрэг саван хэрэглэснээр хүний дотоод шүүрлийн булирхай өвчилдөг бөгөөд энэ нь савангийн найрлагад агуулагдах химийн зарим элементүүдтэй холбоотой байдаг ажээ. Дотоод шүүрлийн булчирхай өвчилснөөр өсөлт зогсоход хүрдэг байна.

2.Гормоний тэнцвэржилт алдагдах
Дээр дурдсанчлан бактерийн эсрэг зориулалттай саванд химийн найрлагатай олон элементүүд байдаг бөгөөд зарим элементүүд нь гормоний тэнцвэржилтийг алдагдуулдаг байна. 2007 онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ нь нотлогдож байжээ.

3.Шинээр илэрсэн бактериудыг устгах боломжгүй
Бактерийн эсрэг саван нь тоос шороо, нянгаас үүдэлтэй бактериудыг устгах зориулалттай хэдий ч, сүүлийн үед бүртгэгдэж байгаа нян, бактериудыг утсгах тал дээр учир дутагдалтай болохыг эрдэмтэд хэлж байгаа юм. Түүгээр зогсохгүй хүний биеийн дархлааг сулруулах сөрөг нөлөөтэй ажээ. Ингэснээр биеийн эсэргүүцэл муудаж, аливаа өвчин тусах магадлал хэвийн үеэс эрс нэмэгддэг байна.

4.Арьсыг хуурайшуулах
Бактерийн эсрэг савангийн бас нэгэн сөрөг нөлөө нь арьсыг хуурайшуулах явдал аж. Арьс хуурайшсанаар өвчилж, улмаар арьсан дээр юм туурах, загтнах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ тохиолдолд сайн чанарын тос түрхэж, арьсаа зөөллөх нь нэн чухал ажээ. Хамгийн тохиромжтой тоснууд гэвэл алое вера болон наргил модны тоснуудыг дурдаж болох юм.

5.Харшилтай болгох
Хэдийгээр бактерийг устгах зориулалттай байж болох ч, нөгөө талаасаа танд болон таны хүүхдэд харшил өгдөг болохыг эрдэмтэд 2013 онд батлажээ. Савангаас харшил авдаг болчихвол нэг насны зовлон болох нь дамжиггүй юм. Бусад харшил улирлын чанартай байдаг бол савангаас үүдэлтэй харшил нь байнгын идэвхжих хэмжээнд байдаг аж. Гар болон нүүрээр юм туурах, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

6.Үр хөврөлийг гэмтээх
Хамгийн аймшигтай сөрөг нөлөө нь жирэмсэн эхчүүдтэй холбоотой бөгөөд үр хөврөлийг үгүй хийх аюултай байдаг юмсанжээ. Эсвэл хүүхэд төрөх үедээ дотоод шүүрлийн булчирхайн өвчтэй төрдөг байна. Тиймээс танайд жирэмсэн эмэгтэй байгаа бол бактерийн эсрэг саван хэрэглэхээ эртхэн болих хэрэгтэй юм байна шүү.

7.Жин нэмэгдүүлэх
Сүүлийн үед зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж байгаа ч гэсэн таны жин бага багаар нэмэгдсээр л байна уу? Тэгвэл бактерийн эсрэг саван хэрэглэхээ болиод нэг үзээрэй гэж зөвлөх байна. Учир нь 2013 онд хэсэг эрдэмтэд биеийн ерөнхий массыг нэмэх химийн элемент саванд агуулагдаж байдгийг олж тогтоожээ.

8.Орчны эргэн тойронд сөргөөр нөлөөлөх
Усаар дамжин хоолны аяга таваг, халбага сэрээ болон нүүр гарын алчуур зэрэгт бактерийн эсрэг савангийн химийн найрлагууд шингэдэг бөгөөд үүнээс үүдэж, олон төрлийн өвчлөл үүсэх шалтгаан болдог ажээ. Энэ талаарх судалгааг АНУ-ын Колорадогийн Их сургуулийн эрдэмтэн, багш нар судлаж, тогтоосон байдаг аж.

access_time 2018-06-13 20:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt