Зүрх дэлсэхийг нэг минутын дотор хэрхэн болиулах вэ?

1.Мөстэй хүйтэн усанд нүүрээ дүрэх
Биеийн температур огцом буурснаар зүрхний цохилт удааширдаг. Ингэснээр мэдрэлийн систем шинэ нөхцөл байдалд дасан зохицох үйл явц ядагддаг аж. Өөрөөр хэлбэл бие организмаа хөргөх нь зүрхэнд тэр дорхноо нөлөө үзүүлдэг байна. Тиймээс та зүрх дэлсэх үед дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

Томхон хэмжээний саванд хүйтэн ус хийж тавина. Ингэхдээ дээр нь мөс хийгээрэй. Илүү хүйтэн болох болно.
Дараа нь амьсгалаа түгжиж, хүйтэн усандаа нүүрээ дүрэн, хэдэн секунд байлгана. Энэ үед хэцүү байвал, хамраа нэг гараараа чимхээрэй.
Хэрвээ нүүрээ дүрэхэд хүндрэлтэй байгаа бол хоёр гарын алгаа дүрж, хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй. Мөн мөсөөр нүүрээ арчиж болох юм.

2.Хэвлийн дасгал хийх
Зүрхний хэмнэлийг хянадаг “Vagus” мэдрэлийн системд сайнаар нөлөөлөх дараах дасгалыг мөн хийж болно. Үүнийг хийхийн тулд:

Гүнзгий амьсгаа авч, хэвлийн булчингаа ажиллуулна.
Хамраа гарынхаа эрхий болон долоовор хуруугаар чимхэж, ам, нүдээ хаагаарай.
Дараа нь ам болон хамраараа бага зэрэг амьсгална. Ингэхдээ ч мөн хэвлийн булчингаа ажиллуулах хэрэгтэй.
Хэрвээ цээжээр хүчтэй хатгуулж өвдөх юм уу, эсвэл амьсгалахад хүндрэл учрах зэргээр нөхцөл байдал бүр дордсон үед дээрх аргуудыг ашиглаад нэмэргүй болохыг анхаарна уу. Харин яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй юм.

Зүрх дэлсэхэд хүргэдэг хамгийн том шалтгаан бол стресс бухимдал юм. Тиймээс та аль болох стресс бухимдлаас хол байхыг хичээгээрэй. Эс бөгөөс энэ нь даамжирсаар амь насанд аюул учруулж болзошгүй болохыг санаарай.

access_time 2018-06-12 15:18

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt