Орондоо орохын өмнө үүнийг уугаарай. Яагаад гэвэл…


1.Нойргүйдэл
Хүмүүс нойргүйдсэн үедээ нойрны эм уухыг илүүд үздэг. Гэхдээ энэ нь хүнийг донтуулж яваандаа эмгүйгээр унтаж чадахгүй болгож өөрчилдөг байна. Үүнээс гадна толгой эргэх, сульдах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, ой санамж буурах зэрэг сөрөг үр дагаварууд илрэх аж. Мөн нойр дутмаг явснаар хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт гэхчлэн олон төрлийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг байна. Иймд та эрүүл аргаар нойргүйдлээс ангижирахын тулд гадилыг ашиглаарай.

2Г.адилны цай
Энэхүү гадилны цай нь амт чанар сайтай, бэлтгэхэд хялбар тул танд таалагдах нь гарцаагүй. Гадил нь өөртөө их хэмжээний магни, кали агуулах бөгөөд эдгээр нь биеийг тайвшруулж, амраах үйлчилгээтэй юм. Энэхүү цайг бэлтгэхэд танд ердөө 10 минут байхад хангалттай аж.

3.Хэрхэн бэлтгэх вэ?
Орц:

Гадил – 1 ширхэг
Ус – 1 аяга
Шанцай
Бэлтгэх арга:

Гадилаа хэрчиж бэлтгээд буцалж байгаа усандаа хийгээрэй. Гэхдээ хальслахгүй байхыг анхаар. Ойролцоогоор 10 минут буцалгасны дараа цайгаа аяга руу хийж, бага зэрэг шанцайгаар амталж ууна. Тус цайг яг орондоо орохоос өмнө уух хэрэгтэй бөгөөд та нэг мэдэхэд унтаж, тухтай сайхан амарсан байх болно.

access_time 2018-06-12 15:07

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt