Таван өндөгний цагаан байхад л та гайхалтай ид шидийг мэдрэх болно!

Дархлаа сайжруулах
“Ханиад томуу ихсэж, хүн бүр л үүнээс хэрхэн сэргийлэх вэ?” гэж толгойгоо гашилгаж суугаа биз ээ. Харин та заавал үнэтэй эм бэлдмэл худалдан авч, антиобитик ашиглаж, өвчнийг дарах шаардлагагүй юм. Үүний оронд айл бүрийн хөргөгчинд байдаг өндгийг ашиглаж, аюултай өвчнөөс сэргийлээрэй.

5 ширхэг өндөгний цагааныг ялгаж, шилэн саванд хийнэ. Дээр нь 8-9 ширхэг нимбэгний шүүсийг шахаж нэмээд, 100 гр халаасан зөгийн бал нэмж, хутгана.
Энэхүү бэлтгэсэн шингэнээ хөргөгчинд 5-7 өдөр хадгалж, хоол идсэнийхээ дараа өдөрт 3 удаа нэг халбагыг ууж хэрэглээрэй.
Мөн уухаасаа өмнө сайтар сэгсэрч байхаа мартуузай.
Өндөг нь кальциар баялаг тул дархлааны системийг сайжруулж, ханиад томуу, хатгаа болон сүрьеэ зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай юм.

Дээрх мэдээлэл таалагдсан бол “Цусны эргэлтийг сайжруулах” аргуудыгг та бүхэндээ хүргэж байна

Та цусны эргэлтээ сайжруулахын тулд гэртээ байдаг хүнсний зүйлсийг ашиглахад л хангалттай.

250 гр нухсан сармисыг 300 гр зөгийн балтай хольж, 3 долоо хоног хадгална. Үүнийгээ өдөрт 3 удаа, хоол идэхээс 40 минутын өмнө 1 халбагыг идэж, хэрэглэж байгаарай.
100 гр нунтаг задийг 500 мл архитай нийлүүлж хутгаад 21 хоног сэгсэрч, уух хэрэгтэй. Ингэхдээ хоол идэхээс 30 минутын өмнө тал аягыг ууж байгаарай.
Цагаан гаа 4 см урттайг таслан авч, 1 халбага ногоон цай, багахан шанцай, 500 мл буцалсан ус хийж, бага зэрэг нимбэгний шүүс, зөгийн бал нэмж хутгана. Үүнийгээ өдөржин уугаад суусан ч болох юм.

access_time 2018-06-12 11:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt