Толгой өвдөх шалтгаан ердөө л энэ!

1.Фолийн хүчил, витамин В12
Биед нэн тэргүүний шаардлагатай дээрх бодисгүйгээр хүн стресст өртөмтгий болдог ба цухалдаж, анхаарал сарних нь ихэсдэг ажээ. Мөн удаан хугацаанд фолийн хүчил, витамин В12 дутагдаж явбал түүнээс ч ноцтой үр дагаварт хүрч болзошгүй. Тиймээс бууцай, брокли, хулуу, хүрэн манжин болон авокадо хэрэглэх нь зүйтэй. Мөн өндгөнд витамин В12 агуулагддаг ажээ.

2.Зэс болон төмөр
Дээрх бодисын дутагдал ихэвчлэн эмэгтэйчүүдэд хүчтэй илэрдэг. Ихэвчлэн толгой хатгуулж өвдөх бөгөөд хямарч, сэтгэлийн дарамтанд орох нь их байдаг билээ. Харин бие дэх зэсээ нөхөж авахын тулд бүсгүй та шош, вандуй болон самар идэх нь зүйтэй. Төмөр нь гүнжидийн үр, наран цэцгийн үр болон хүнсний ногоо, элгэнд ихээр агуулагддаг юм.

3.Витамин В6
Толгойгоо өвтгөхгүйн тулд амархан шингэдэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо, үр тариа, шош болон элэг идвэл витамин В6-г нөхөж авч болдог билээ.

4.Витамин D
Витамин D-ийн ачаар хүний биеийн цусны даралт тогтворжиж, толгойн өвчин 20% буурдаг. Тиймээс далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, вандуй болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Мөн цаг агаар сайхан үед гадуур сайн алхаж, зугаалж байгаарай.

access_time 2018-06-11 16:05

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt