Хавдрыг эрт үед нь хэрхэн оношлох вэ?

1.Жин хасах
Ямар ч шалтгаангүйгээр гэнэт л ихээр жин хаяж, нүднээс гарах нь таны бие асуудалтай байгаагийн шинж юм. Эрүүл саруул өвчин зовлонгүй хүн хоолоо хасч, дасгал хийн хөлсөө урсгаагүй л бол жин хасах боломжгүй. Цаашлаад та 5 кг жин хассан байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй юм. Энэ нь ихэвчлэн уушиг, түрүү булчирхай, ходоодны хорт хавдарын гол шинж тэмдэг болдог билээ.

2.Халуурах
Хавдар нь дархлааны системд нөлөөлж, улмаар халуурахад хүргэдэг. Ханиад хүрээгүй, хоолой өвдөөгүй, ямар нэгэн өвчин тусаагүй байхад учир шалтгаангүй үе үе халуурах нь хавдрын анхан шатны шинж тэмдэг юм. Сүүлдээ халуурах давтамж ихсэж, биеийг улам дордуурдаг билээ.

3.Ядрах
Хичнээн амарч, өөрийгөө сувилсан ч эрч хүчгүй, ядарч сульдсан байх нь хавдартай болсны шинж юм. Хавдар нь цус багадах гол шалтгаан нь болдог төдийгүй үүнээс улбаалж, ядаргаа, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Харин үүнийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Амьдралын хамгийн чухал зүйл эрүүл мэнд тул үргэлж ядраад, сульдаад байгаа шалтгаанаа эмчид үзүүлж, оройтолгүй олж мэдээрэй.

4.Ам, хэл орчмоор цагаан зүйлс туурах
Амны хөндий болон хэлэн дээгүүр цагаан идээт зүйлс туурсан тохиолдолд та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн уушиг, амны хөндийн хорт хавдартай холбоотой бөгөөд тогтмол тамхи татаж, хэрэглэснээс улбаалж, өвчлөлд хүргэдэг билээ.

5.Цус алдах
Элэгний хавдраар өвчилсөн үед цусаар ханиалгаж, цус алдаж эхэлнэ. Сарын тэмдэг хэвийн хэмжээнээс хэд дахин их ирэх, цусаар шээх зэрэг нь савны болон түрүү булчирхайн гол шинж тэмдгүүд юм. Ямартай ч гэнэт л та хэт их цус алдаж эхэлвэл муугаар бодоход энэ нь хавдар байх өндөр магадлалтай. Үүнээс гадна хөхний толгойноос цус гарах нь хөхний хавдрын бас нэгэн шинж тэмдэг юм.

6.Биеийн аль нэг хэсэг томрох
Хүний биеийн аль нэг хэсэг хэвийн хэмжээнээс илүү томорч, товойх нь асуудалтай байгааг илтгэнэ. Ихэвчлэн хөх, суга, цавь орчмоор биеийн хамгийн зөөлөн эд эсүүд томорч, бэрсүү бий болдог юм. Энэ тохиолдолд танд ямар нэгэн өвдөлт мэдрэгдэхгүй боловч анхаарч, үзүүлэхэд буруудахгүй. Тус байдал нь хөхний хорт хавдрын нийтлэг шинж аж

7.Залгихад хүндрэл үүсэх
Хоол хүнс, аливаа зүйлсийг залгихад хүндрэл үүсч, асар их өвдөлтийг мэдрүүлэх нь хавдрын нэгээхэн шинж тэмдэг юм. Ялангуяа ходоодны хавдрын нөхцөлд хоол унд идэх, шингэн зүйлс уухад хүртэл төвөгтэй болж, асар ихээр турж эцэн, ядаргаанд ордог аж.

8.Мэнгэ, толбо үүсэх
Биеэн дээр тань ямар нэгэн толбо, мэнгэ өдөр ирэх тусам нэмэгдэж бий болж байвал яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Арьс гэнэт өөрчлөгдөж, тууралт өгч эхлэх нь арьсны өвчлөл, цаашлаад хавдар байх магадлалтай. Үл ойшоож явсаар нэг л мэдэхэд бие нь муудаж, хүндрэн, амь насаараа хохирч мэднэ.

9.Давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт гарах
Удаан хугацааны турш өтгөн хатаж, цусаар шээж, давсаг орчмоор үргэлж өвдөлт мэдрэгдэж байгаа бол таны бие ямар нэгэн өвчний үүр уурхай болсныг илтгэнэ. Энэ нь түрүү булчирхай, давсагны хавдрын ерөнхий шинж тэмдэг аж. Үүнд, давсгаар хөндүүрлэх, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдгүүд ч мөн багтана.

10.Ходоодны хорт хавдар
Хавдрын хэмжээ жижиг байхад ямар нэгэн шинж илрэхгүй. Зөвхөн зарим тохиолдолд хоолны дуршил өөрчлөгдөх байдал ажиглагддаг байна. Жишээлбэл мах, загас зэрэгт дургүй болдог аж.

Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгvvд илэрдэг байна. Үүнд:

Хооллосны дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих
Өтгөн хатах, гүйлгэх
Хэвлийн дээд хэсгээр өвдөх
Гэдэс томрох
Турах
Хавдар судсыг гэмтээсэн үед ходоод гэдэсний замаас цус алдах боломжтой

access_time 2018-06-10 13:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt