Цээжнээс цэрийг ховхолж, гадагшлуулах үр дүнтэй 5 арга

1.Турмерик буюу Куркума
Куркумаг эмчилгээний зорилгоор маш олон өвчин, эмгэгийг анагаахад хэрэглэдэг. Энэхүү ургамлыг давстай хослуулан хэрэглэснээр хоолойн өвдөлт, үрэвслийг үүсгэдэг нянг устгаж, эмчилдэг.

Орц:

1 цайны халбага куркума
1/2 цайны халбага давс
1 жижиг аяга халуун ус
Хийх арга:

1 жижиг аяга халуун усанд, 1 цайны халбага куркума, болон 1/2 цайны халбага давсыг хийж уусгана. Бэлдсэн уусмалаа орой 6 цагаас өмнө, өдөрт 3-4 удаа дуустал нь ууж, хэрэглэнэ. Үр дүнд хүрэх хүртлээ үргэлжлүүлэх бөгөөд оройн цагаар уухыг хориглоно.

2.Цагаан гаа
Цагааг гаа нь дархлааны системийг сайжруулахаас гадна, бактерийг устгаж, олон төрлийн өвчнийг анагаах тустай шидэт ургамал юм. Тус ургамлын найрлаганд ч мөн ижил цэр ховхолж, суллах эмчилгээ багтсан байдаг.

Орц:

6-7 зүсэм цагаан гаа
1 цайны халбага хар перец
1 цайны халбага зөгийн бал
2 аяга ус
Хийх арга:

Усаа гал дээр тавьж, буцалгах хэрэгтэй. Ус буцлаад ирмэгц дээр нь 1 цайны халбага хар перец, 6-7 зүсэм цагаан гааг хийгээрэй. Ингээд галаа унтрааж, халуун ширмэн дээр 5-7 минут орчим, таглаж хандлана. Амт нэмэх үүднээс 1 цайны халбага зөгийн балыг нэмж болно.

3.Алимны цуу
Алимны цуу нь биеийн “pH” балансыг тэнцвэржүүлэх, биеийн дархлаа сэргээх, цэр ховхлох үйлчилгээтэй.

Орц:

Шүүгээгүй цэвэр алимны цуу
1 аяга халуун ус
Хэрэглэх арга:

1 аяга халуун усанд ойролцоогоор 2 цайны халбага алимны цууг хийнэ. Бэлдсэн уусмалаараа хоолойгоо зайлах хэрэгтэй бөгөөд өдөрт 3-4 удаа давтаарай.

4.Уураар утах
Цээжний цэрийг утлагын тусламжтай ховхолж болно. Та энэхүү аргыг дээрх аргуудтай хамтад нь хэрэгжүүлвэл, илүү үр дүнтэй. Энэ нь таныг давхар тайвшруулахаас гадна, элдэв арьсны өвчлөлөөс сэргийлдэг.

Орц:

1/2 цайны халбага ганга өвс
1/2 цайны халбага хатаасан розмарин цэцэг
4-5 аяга буцалсан халуун ус
Хийх арга:

Буцалсан халуун усанд, дээр дурдсан эмийн ургамлуудаа хийж ууранд нь ам, хамраа ойртуулна. Ингээд алчуураар толгойгоо бүтээж 5-10 минут орчим утах хэрэгтэй. Тус аргыг өдөрт 3-4 удаа давтаарай.

5.Зөгийн бал болон нимбэгний уураар утах
Зөгийн бал болон нимбэг нь биеийн дархлааны системийг сайжруулж, цэр ховхлох үйлчилгээг үзүүлдэг. Мөн ханиаданд онцгой тустай билээ.

Орц:

1 цайны халбага зөгийн бал
2 цайны халбага нимбэгний шүүс
Хийх арга:

Буцалсан халуун усанд, дээр дурдсан найрлагуудаа хийж ууранд нь ам, хамраа ойртуулна. Ингээд алчуураар толгойгоо бүтээж дээр дурдсан аргаар утлага хийх хэрэгтэй. Гэвч халуун ууранд ам хамраа түлэхээс болгоомжлоорой.

access_time 2018-06-10 13:37

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt