Ганцхан цэгэн дээр дараад нүднийхээ харааг сайжруулаарай!

1.Нүд яагаад хавддаг вэ?
Хүний нүдийг хараад л шөнө сайтар амарч чадсан эсэхийг нь хэлэх боломжтой. Хэдэн хундага дарс хэтрүүлж хэрэглэсэн, эсвэл компьютерийн өмнө хэдэн цаг суусныг нүднийх нь зовхийг хараад мэдэж болно. Нүдэн доорх хөх зураасыг будгаар далдлах аргагүй юм.

Тэгвэл нүдэн доорх хөх толбо чухам юунаас болж үүсдэг вэ? Нойр дутсанаас, витамин дутагдсанаас, компьютерийн ард хэт их ажилласнаас, согтууруулах ундаа хэрэглэснээс, тамхи татсанаас гээд олон шалтгааныг энд дурдаж болно. Мөн зүрх, бөөр, бамбай булчирхайн өөрчлөлтөөс болж дээрх шинж тэмдэг илэрдэг тул сайтар анхаарч байх нь зүйтэй юм.

2.Нүдэнд зориулсан Төвдийн иогийн дасгал
Төвдийн иогийн дасгалыг хийснээр нүдэн доорх хөх толбо, хавдар алга болж, ядаргаа тайлагдан, нүдний хараа сайжирдаг. Дасгалын үеэр хамгийн гол нь амьсгаагаа зөв хуваарилах шаардлагатай. Ингээд та дараах байдлаар дасгалаа хийгээрэй.

Гүнзгий амьсгаа авна.
Амьсгаа авах зуураа 2 нүднийхээ дунд анхаарлаа төвлөрүүлж, халуун энерги нүдэнд очиж байна гэж төсөөлнө.
Амьсгаагаа гаргалгүй барих зуураа хоёр гарынхаа долоовор, дунд болон ядам хуруунуудаар 2 нүднийхээ дунд ээлжлэн хүрч, арьсаа таталдуулахгүйгээр зөөлөн дарна.
Амьсгаа гаргахдаа бүхий л ядаргаа урсан гарч байна, нүдний эргэн тойрон дахь хаван бууж байна гэж төсөөлнө.
Өглөө оройдоо тус дасгалыг тус бүр 5 удаа хийнэ.
Дасгалын үр дүн маш хурдан мэдэгдэх болно. Таны гоо сайхан зөвхөн танаас хамаарна шүү дээ. Эцсийн дүнд сайн унтаж амрахгүй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхгүй бол, хичнээн ч үнэтэй байсан гэсэн ямар ч тос болон бусад эм, бэлдмэл нэмэр болдоггүй юм шүү.

Дээрх дасгалыг хийхэд таван минут л хангалттай. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг уншигч та заавал туршиж үзээд, хайртай дотны хүмүүстээ дуулгаарай.

access_time 2018-06-09 16:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt