Үүнийг хэрэглэсний дараа таны өтгөн дахиж хатахгүй!

1.Өтгөн хаталт гэж юу вэ?
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширснаас, өтгөн хаталт үүсдэг. Ихэвчлэн эрүүл бус хооллох хэв маяг, муу зуршил, зарим нөхцөлд хөдөлгөөний дутагдлаас өтгөн хатаж болно.

Бусад шалтгаанд:

стресс
нойргүйдэл
шингэний дутагдал
ширхлэг багатай хоол хүнс хэрэглэх зэргүүд ордог.
Мөн удаан хугацаагаар өтгөн хатах нь, эдгээрээс ч илүү ноцтой зүйл байж мэдэх юм. Хэрэв таны хэвлий хэсгээр хүчтэй хатгуулж өвдөх, бие илэрхий суларч эхэлвэл, дариу эмчид үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авахуулаарай!

2.Гэрийн нөхцөлд эмчлэх арга
Хэрэв та 2 хоног болон түүнээс дээш хугацаагаар хүндээр бие засаагүй бол гэрийн нөхцөлд гэдэс цэвэрлэх бэлдмэлийг бэлдэж, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Учир нь бид өдөр бүр өтгөнөө гаргахгүй байснаар гэдэсний түгжрэл болох, мөн хорт бодис биед тархах аюултай. Ингээд гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрхэн бэлдэх тухай дуулгая.

Орц:

Ясгүй хар чавга – 1 аяга
Буцалсан ус – 5 аяга
Хийх арга:

Хар чавгаа жижиглэн хэрчиж, буцсан халуун усандаа хийж хандалж тавина.
Хандаа тасалгааны хэмд хөргөж түүнээсээ амны халбагаар өдөрт 3-4 ууж хэрэглэнэ.
Бэлдсэн хандаа тарагтай хамт ууж болно.
Энэхүү бэлдмэл нь, бүхий л насны хүмүүс хэрэглэсэн ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд үр дүн нь тэр дариу мэдэгддэг байна. Хар чавганы найрлаганд, байгалийн эслэг, сорбитол, болон сахар агуулагддаг. Та тус аргыг тогтмол хэрэглэж заншвал, таны өтгөн дахиж хэзээ ч хатахгүй юм.
Гэдсээ цэвэрлэхгүй удсанаар биед ийм зүйл болдог!

access_time 2018-06-09 16:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt