Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга

1.Чанга яригчийн хогийг цэвэрлэх
Хувцсан дээр наалдсан хогийг цэвэрлэхдээ ашигладаг өншрүүшийг ашиглан, чанга яригчийнхаа тоос, хогийг цэвэрлээрэй. Ингэснээр дугаралт нь илүү цэвэр, тод сонсогддог

2.Чихэвчнийхээ бөглөрсөн хогийг цэвэрлэх
Хэрвээ таны чихэвч бөглөрч, бохирдсон бол энгийн нэгэн шүдний сойзыг ашиглан бохирдлыг хялбархан цэвэрлэх боломжтой.

3.Чихэвчний халтарыг арилгах
Мөн чихэвчний утсыг цэвэрлэхдээ баллуур ашиглаарай.

4.Залгуурын бохирдлыг цэвэрлэх
Харин залгуурын бохирдлыг цэвэрлэхдээ, шүдний завсрын бохирдлыг цэвэрлэх нарийн ширхэгтэй сойзыг ашиглаж болно.

5.Компьютерийн гарыг цэвэрлэх
Компьютерийн гарыг цэвэрлэхдээ, наалддаг цаас, скочыг ашиглан, хормын дотор цэвэрлэж болно. Ингээд л яг шинэ мэт болох юм.

6.Хэрхэн цэвэрлэх вэ?
Цахилгаан хэрэгслийн тухайд, ариун цэврийн цаасаар арчиж болохгүй аж. Энэ нь нарийн зураас үүсгэх эрсдэлтэй. Үүний оронд шилний алчуур эсвэл элгэн материалыг сонгоорой.

7.Компьютерийн дэлгэцийг кофе шүүгчээр арчвал нарийн тоос шороо амархан арилдаг.

8.USB залгуурын оролтыг цэвэрлэх
USB залгуурын оролтыг цэвэрлэхийн тулд, танд хуванцар хатуу биет, цавуу, барзгар гадаргуутай ширүүн материал хэрэгтэй. Ингээд хуванцар биетээ залгуурын оролтонд тааруулан хайчилж, дээр нь хатуу биетээ нааж өгөөрэй. Үүнийхээ дараа тэрхүү биетийг оролт руугаа хийж, цэвэрлэх боломжтой.

9.Нойтон салфеткаар арчих
Гар утас, компьютерийн дэлгэцийг нойтон салфеткаар арчих нь зураас үүсгэх аюултай байдаг. Иймд аль болох арчихгүй байх нь зүйтэй юм.

10.Зурагдсан дэлгэцийг өнгө оруулах
Зурагдсан дэлгэцийг өнгөлөхдөө, зориулалтын CD өнгөлөгчийг ашиглан, хормын дотор шинэ мэт болгох боломжтой. Гэхдээ та тойрог хэлбэрээр арчих хэрэгтэйг санаарай.

11.Жижиг товчны бохирдол цэвэрлэх
Утасны нарийн товчны бохирдлыг мөн л шүдний сойз ашиглан цэвэрлэх боломжтой.

access_time 2018-06-09 16:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt