Нүүрээ мөсөөр арчлахын итгэмээргүй 6 ач тус

1.Арьсыг төлжүүлнэ
Цусны эргэлтийг сайжруулж, таны нүүрийг эрүүл, гэрэлтсэн болгоно.

2.Нөсөө толбыг арилгана
Нөсөө толбо, гүвдрүү, улаан толгойтой батга болон арьсны үрэвслийг үгүй хийнэ. Үүний тулд та орой бүр орондоо орохын өмнө нүүрнийхээ асуудалтай хэсэгт мөс тавьж, хайлтал нь цөөн хэдэн секунд байлгаарай.

3.Хар толбыг арилгана
Өргөст хэмхийн шүүс болон мөс ашиглаж, нүдний зовхины доор үүсдэг хар толбоноос ангижирч болно. Зовхины доор хар толбо үүсэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Ямар ч шалтгаанаар хар толбо үүссэн бай, дээрх арга танд тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

4.Арьсыг өнгөлөг болгоно
Нүүр будалт хийхийнхээ өмнө арьсаа мөсөөр арчаарай. Ингэснээр арьс тань илүү өнгөлөг болж, гэрэлтэх болно.

5.Нүүр будалтыг орлоно
Хэрвээ танд нүүрээ будах цаг зав байхгүйгээс гадна, яаралтай гадуур гарах ажилтай болсон бол даавуунд мөс хийж, нүүрээ арчаад үзээрэй. Нүүр будалт хийснээс ялгарах юмгүйгээр таны арьсыг гэрэлтүүлж, гайхалтай харагдуулах болно.

6.Үрчлээс арилгана
Нас явахын хэрээр бидний арьсанд үрчлээ үүсдэг. Тэгвэл мөс ашиглан, үрчлээсийг үгүй хийх боломжтой гээд боддоо? Ингэхийн тулд та нүүрээ мөсөөр арчаад үзээрэй.

access_time 2018-06-08 23:08

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt