Эртний Хятад уламжлал “Бадамлянхуа” хөлний тухай


Өмнөд хөрш улсад зуун жилийн тэртээ үүссэн нэгэн хачирхалтай уламжлал өнөө үед олны анхаарлыг ихэд татахын хажуугаар жигшил зэвүүцлийг ч төрүүлээд байна.Тэр бол Лянхуа буюу Бадамлянхуа хөл юм.

Бадамлянхуа хөл нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн нэгэн илрэл байсан бөгөөд уг уламжлалын хүнд бэрхийг бяцхан охидууд 5 настайгаасаа эхэлж амсаж эхэлдэг ба хөлийг нь өсгөхгүйн тулд даавуугаар чанга гэгчин боосноор хөлийх нь ясны өсөлт зогсож тухайн хүний бие хичнээн өссөн ч хөл нь огт өсөхгүй ба хөлний хэмжээ ирээдүйд нөхөрт гарахад нь хамгийн гол шалгуур болдог байжээ.

Хөл нь хэдий чинээ том байна тухайн хүн олны дунд нэр хүндгүй болж бусдын элэг доог болдог байсан ба тариан талбайд ажиллах, бусдын зарц боол хийх зэргээр амьдархад хүрдэг байж.

Эцэг эхчүүд бяцхан охидоо ирээдүйд баян чинээлэг амьдруулахын тулд хөлийг 4-5 настайгаас нь эхлэн дээр дурьдсанчлан даавуугаар чанга гэгчин ороож хөлийх нь өсөлтийг зогсоодог байсан ба 10 нас хүрэхэд нь даавууг тайлж авдаг байсан гэнэ. Учир нь хөлний өсөлт нэгэнт зогссон гэж үздэг байсан учраас тэр. Нэгэнт хөлийх нь өсөлт зогссон тул охидууд Бадамлянхуа хөл дээрээ дур булаам алхаж сурах ёстой ба үүнд 2-3 жилийг зарцуулна.

Харин тэдний өмсөж, хэрэглэж байсан Бадамлянхуа хөлөнд зориулсан бяцхан гуталнууд нь одоо музейн үзмэр болсон гэнэ.

Өдгөө энэ харгис уламжлал дэлхий нийтийн жигшил, зэвүүцлийг ихэд хүргээд байгаа ч нэгэн цаг үед Хятад бүсгүйчүүд уг хөлөөрөө бахархаж гоо үзэсгэлэнгийхээ нэгэн илэрхийлэл болгож байжээ.

access_time 2017-09-18 10:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt