Шүдний OO-ны гайхалтай ид шид

1.Мөнгөн эдлэл өнгө оруулах
Мөнгөн эдлэлийг шүдний оогоор өнгөлж, шинэхэн мэт болгоорой. Оог сойзонд түрхэж, үүгээрээ мөнгөн эдлэлээ үрж, өнгөлөөд зөөлөн алчуураар цэвэрлэнэ.

2.Машины гэрэл гялалзуулах
Тоос тогтож, өнгөлөг байдлаа алдсан машины гэрлийг шүдний ооны тусламжтайгаар цэвэрлэж болно. Оог машины гэрлийн шилд түрхэж, үрж, арчих аж.

3.Төгөлдөр хуурын товчлуур цэвэрлэх
Хэрэв төгөлдөр хуурын тань товчлуурууд бохирдож, шарласан тохиолдолд шүдний оогоор өнгөлж, цэвэрлэж болох юм.

4.Кет, пүүзийг өнгө оруулах
Кетний урд хэсэг, пүүзний цагаан хэсэг зэргийг оогоор үрж, өнгөлж шинэхэн мэт болгоорой.

5.Усны шилийн хөлрөлтийг багасгах
Усны шилэн дотроо бага зэрэг оо түрхэснээр цантаж, хөлөрч таныг зовоохгүй аж.

6.Толбо арилгах
Модон эдлэл дээр тогтсон толбыг шүдний оо-ны тусламжтайгаар арилгаж болно.

7.Хувцсан дээр тогтсон толбо арилгах
Цамцан дээрх тогтсон толбыг арилгахын тулд оог толбон дээр түрхээд, хэсэг хугацааны дараа угаахад бүрэн арилна.

8.Төмөр эдлэл өнгөлөх
Гар болон усны толбо тогтсон төмөр эдлэлийг ч мөн шүдний оогоор өнгөлж, гоёмсог болгож болох юм.

9.Индүүний ул цэвэрлэх
Индүүний улыг шүдний оогоор үрж, цоо шинэ мэт болгох боломжтой.

10.Утасны дэлгэц өнгөлөх
Зураас, гарын толбо болсон утасны дэлгэцийг оогоор өнгөлж, цэвэрлээрэй.

11.Хумс цэвэрлэх
Хумсны будаг арилгасны дараачаар хумсан дээр будагны үлдэгдэл үлдэх тохиолдол байдаг. Тэгвэл шүдний оо болон сойзыг ашигласнаар үүнийг арилгах боломжтой.

12.Гарны эвгүй үнэр арилгах
Сонгино, сармис арилгаж, хэрчисний дараа гарт эвгүй үнэр шингэдэг. Харин үүнийг шүдний оо-ны тусламжтайгаар арилгаж, асуудлыг шийдвэрлэж болох юм.

access_time 2018-06-08 15:47

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt