Андуурч ирсэн мэссэжнээс болж нөхөр маань…

Би 2,3 жилийн өмнө би өмнө нь амьдрал зохиож байсан нэг залуутай танилцаж удахгүй суусан одоо нэг охинтой, Бидний биеэсээ гэх хайр хэзээ энэ хугацаанд хэзээ ч дундарч байгаагүй сайхан гэр бүл. Гэтэл саяхны нэг шөнө миний утсанд нэг 8811-тэй дугаараас “чамайг их санах боллоо дахин хэзээ уулзах вэ салаад л буцаад хүсэх юм чиний минь сексийн амт зүйрлэшгүй маргааш дахин уулзъя” гэсэн мессэж ирж би азаар өөрөө уншаад хүн андуурлаа гэж бодоод устгаад орхисон гэтэл 2 өдрийн өмнө дахин тиймэрхүү мессэж ирлээ бас л би ганцаараа байж тараад олон дахин ийм мессэж ирсэнд гайхаад залгалаа утсаа авдаггүй мессэж бичлээ утас андуураад байна би гэр бүлтэй эмэгтэй гээд.

Гэтэл дахин шөнө 10 цагийн үед дахин иймт мессэж ирлээ. Тэр үед нөхөр маань дэргэд байж байгаад харчихсан юм. Тэгээд л би үнэнээ хэллээ бид хамт байж байгаад залгасан ч авахгүй хэдэн өдөр ингээд байгаамаа гэсэн чинь нөхөр маань өөрийнхөө утаснаас залгалаа бас л авдаггүй тэгээд манай нөхөр юу гэхийн үзье бичдээ гэлээ би яахын гээд хэсэг дургүйцсэн ч дэггүйтмээр санагдаад бичлээ хамаагүй бичиж болохгүй шдээ нөхөр маань харчихвал яана би өөрөө маргааш залгая гэсэн чинь өөдөөс ямар хариу ирсэн гээч бурхан минь ийм зүйл байдгаа л гэж бодсон ирсэн хариу нь – нөхөр чинь ирчихсэн юмуу?

Тэгүүл хонгороо уучлаарай одоо 11 сард явах билүү яаж тэр хүртэл ярихгүй байж тэснэ ээ гэдгийм даа хамгийн гол нь сая манай нөхөр томилолтоор гадагш яваад ирсэн мөн 11 сарын эхээр бас явах юм. Түүнийг уншаад бид бүр шооконд орцон нөхөр маань ч бас тэгээд нэг ийм сонин болоод ямар ч асуудал үүсгэхгүй унтаад өглөө маргааш орой 9,10 цаг боллоо нөхөр ирээгүй охин бид хоёр хоолоо хийчхээд хүлээгээд л байлаа хүлээгээд л байгаа 11 өнгөрлөө байдгүй өмнө нь оройтохдоо хэлдэг байсын тэгээд утасруу залгасан холбогдохгүй янз бүрийн юм болоогүй байгаа гэж нэг бодсон муу амлахгүй гээд тайвширлаа, тэгж суухгүй өчигдрийн хэргийг саналаа.

Тэгээд ер нь хэн болохыг мэдэх гээд залгалаа авдаггүй мессэж бичлээ хариу байдаггүй бүүр яахаа олж яадаад сууж байтал нөхөр маань ирлээ. Гэрээр нэг хэрүүл нөгөө мессэжнээс чинь бол би чамайг л гэдэг чамаас болж бүхнээ орхисон би тэр залуутай чинь ярисаан би чамд хангалтгүй юу чи яасан бантсандаа мессэж бичсэн чинь тэр чинь баригдчихсан уу би мэдсиймаа чи даанч яавдаа би чамайг л гэж гэр бүлээ орхисон чи даан ч хайр даахгүй байна, би чамайг гэж санасан сэтгэлээ тэвчдэг гэтэл чи яаж байгаа нь гээд л хуучин гэр бүлээ яриад эхэллээ.

Миний түүнд гомдох сэтгэлийг тэр яааж мэдэх билээ тэсэхгүй би уйлаад л байлаа. Би нөхөртөөгөө хамт амьдраад ямар ч өөр залуутай уулзаагүй байхад тэр намайг ингэж муухай доромжилж итгэхгүй байгаад нь гомдоох өр урагдах шиг л болж байна. Энэ бүх хэрүүл маргааны дараа би ээжийнхрүүгээ охиноо аваад явчихсан юм. Харин энэ хугацаандаа юнител дээр очиж дугаар шүүлгээд хэн гэдгийн олж мэдсэн юм уурлаж хорссон би хуучин эхнэрийнхэн өөр нэг дугаарлуу залгахад намайг ёстой нэг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаам даа буцааж нөхрөө авна л гэнэ. би одоо яавал дээр вэ ийм муухай санаатай хүнд хорлогдож гэр бүлээ үгүй хийхийг хүсэхгүй байна ээжийндээ ирээд 3 хонож байна. Нөхөр маань нэг ч залгахгүй байх юм.

access_time 2017-10-05 14:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt