Үргэлж үүнийг хийдэг бол та унтаж байхдаа ч таргална!


Урин дулаан цагт хүн бүхэн л нимгэн хувцаслаж, халуухан биеэ гайхуулдаг. Харин тэдний хамгийн ихээр үзэн яддаг зүйл нь жин нэмж, таргалах байдаг. Тэгвэл та доорх зүйлсийг хийснээр унтаж байхдаа их хэмжээгээр жин нэмэх нь байна шүү. Ингээд чухам юу хийж болохгүйг олж мэдэцгээе.
1. Оройн цагаар юм идэх
Хүн бүхэн л орой 6 цагаас хойш юм идэж болохгүй гэдгийг мэднэ. Гэхдээ зөвхөн хоол гэж боддог нь буруу шүү. Та унтахынхаа өмнө ямар нэгэн юм идэх нь холестрин, инсулины хэмжээг нэмэгдүүлж, таргалах үндэс суурийг тавьдаг байна.

2. Орой кофе уух
Орой унтахынхаа өмнө кофе уух нь таны нойрыг хулжаагаад зогсохгүй таргалуулдаг гэдгийг мэдэх үү? Та орондоо орохоос 6 цагийн өмнө л кофе ууж болно. Та кофены оронд ногоон цай, бүлээн ус уугаарай.

3. Хангалттай сайн унтаж амрахгүй байх
Хангалттай сайн унтаж амрахгүй байснаар хоолны дуршил ихэсч, стрессээс үүдэн жин нэмэгдэж эхэлнэ. Мэдээж энэ нь таны биеийг тийм ч таатай харагдуулахгүй нь ойлгомжтой. Ядарч, стресстсэнээс үүдэн жин, хоолны дуршил нэмэгдэн, огцом таргалах нь эргээд хүний биед нөхөж баршгүй их хохирлыг учруулдаг учир гоо сайхандаа “хөрөнгө оруулалт хийн” сайн унтаж амарч байх нь зүйтэй

4. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх
Мэдээж дасгал хөдөлгөөн хийхгүй, хөлсөө гаргахгүй бол та таргалах нь ойлгомжтой. Тиймээс өөртөө цаг зав гаргаж, эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө дасгал хөдөлгөөн хийгээрэй.

5. Оройн цагаар гар утсаа ашиглах
Судалгаанаас үзэхэд унтахаасаа өмнө хөх гэрэл ялгаруулдаг цахилгаан хэрэгслүүд ашиглах нь нойргүйдэл болоод жин нэмэхэд хүргэдэг. Эдгээр төхөөрөмжүүд нь унтах мөчлөгийг зохицуулах үүрэгтэй даавар болох мелатонинын үйлдвэрлэлд саад болдог байна. Тиймээс унтахынхаа өмнө утас ухахын оронд сонирхолтой ном унших эсвэл тайвшруулах хөгжим сонсож болох юм.

6. Хэтэрхий орой босох
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, эрт босох нь бие махбодийн тогтолцоонд эерэг нөлөө үүү

access_time 2018-06-04 18:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt