Урт сормуустай болохын тулд сормуус суулгуулах биш энэ энгийн аргыг хэрэглээд үз!


Хүний үс, сормуус байнгын арчилгаа шаардагддаг. Та гэхдээ сормуусанд массаж хийх, сормуусаа самнах, эмчилгээ хийх зэрэг нь сормуус ургуулдаг талаар мэддэг үү? Иймд та бүхэн сормуусаа хэрхэн арчилснаар ургах боломжтойг мэдэх юм.

Сормуусны урт нь биетээр програмчлагдсан байдаг учир зөвхөн радикал үйл ажиллагаагаар өөрчлөгдөж байна. Гэвч эрүүл сормуус эпитетүүд хэлбэртэйгээр харагддаг аж. Ингээд уншигчдадаа сормуусаа хэрхэн урт болгох талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Сормуусаа ургуулахдаа доорх зуршлыг хэвшүүлээрэй

– Бид сормуусаа байнга тогтмол цэвэрлэдэггүй. Нүүрээ угаах болгондоо сормуусаа угаадаг. Харин одоо сормуус унаж байгаа эсвэл богино сормуустай хүн орой болгон сормуусандаа массаж хийх хэрэгтэй. Ингэснээр гэмтсэн үсэнд тэжээл орж, ургах үйл явцыг дэмждэг байна.

– Сормуусандаа массаж хийж байна гээд нүдээ гэмтээж болохгүй. Нүд эмзэг эрхтэн учир зовиурладаг болно. Мөн унтахдаа аль болох дэртэй унтах шаардлагагүй аж. Дэрэнд нүүрээ нааснаар сормуус гэмтэж, ургах үйл явц зогсдог байна.

Касторын тос нь үс ургуулах үйл ажиллагааг дэмждэг тул сормуус ургуулах үр дүнтэй аргуудын нэг юм. Интернэтэд маш сормуус ургуулах аргууд байдаг ч дээрх арга нь нүдний салст бүрхэвч, нүдний зовхины зөөлөн арьсанд сайнаар нөлөөлдөг. Энэхүү тосоо урьд нь хэрэглээд дууссан сормуусны саваа сайтар угаасны дараагаар хийгээд, орой болгон сормуусандаа түрхэх хэрэгтэй. Тухайн тосоо сормуусандаа түрхээд 15-45 минут болгох хэрэгтэй. Дараагаар нь нүдээ тос арилгагчаар зайлж угаана. Түүнчлэн энэхүү аргыг нэг удаа хийгээд зогсохгүй, үр дүн гарах хүртэл буюу долоо хоногт 3-4 удаа давтсанаар сормуусанд тань тэжээл өгөн, үс уналтыг зогсоож, сормуусыг тань ургуулах юм.

Касторын тос нь аль эмийн санд борлуулагдаж байдаг
Бадамлянхуа тос нь сормуусны өсөлт, бэхжилтийг сайжруулахад зориулагдсан. Найрлагандаа:

Касторын тос 1 халбага;
1 халбага шар буурцгийн тос
Энэхүү маск хийх аргыг шилэн саванд дээрх хоёр тосыг холиход л хангалттай. Ингээд тус маскыг сормуусандаа түрхэн 15-30 минут болгох хэргтэй. Дараа нь зайлж угаагаад л болоо.

Зуун настын шүүсний хольцтой маск

Касторын тос ½ халбага;
Зуун настын шүүс ½ халбага.
Тус маскыг сормуусандаа түрхээд 15-30 минутын турш байлгана. Дараа нь сормуусаа угаахад л хангалттай. Тус бэлдсэн хольцоо удаан хадгалж болохгүй. Өдөр бүр шинэ хольц бэлдэх хэрэгтэй.

access_time 2018-06-04 18:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt