Энэ ундаа гайхамшгийг бүтээх болно! Ердөө тал нимбэг бас багахан сод л байхад…

Сод болон нимбэг
Сод, нимбэгийн холимог ярианы гол сэдэв болох нь олонтой. Үндсэн шалтгаан нь – хавдартай тэмцэж чадна гэсэн таамаг. Нимбэг, сод нь антиоксидант бас хавдрын эсийг устгах шүлтлэг үйлчилгээтэй.
Нимбэгийн шүүс нь хавдрын эстэй тэмцэхэд туслана, харин хүнсний сод нь рН хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хавдрын шалтгаан болох хүчлийн хуримтлал бий болохоос урьдчилан сэргийлэх ажээ. Зарим нэг эрдэмтэд энэ таамгийг үнэн гэх бол, зарим нь огт санал нийлэхгүй байгаа юм. Эрдэмтэд үнэнийг тогтоож байх хугацаанд бид хэрэглэж байхад буруудахгүй.

1. Турахад
Турахад тусална. Эрч хүч нэмж бие махбодийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн бодисын солилцоог идэвхжүүлж илүү их калори шатаахад нөлөөлнө.

2. Цэвэрлэх үйлчилгээ
Нимбэг болон сод нь цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Ялангуяа нимбэг нь шээс хөөх үйлчилгээтэй. Биеэс илүүдэл шингэн, хорт бодис, давс, өөх тосыг хөөх ажээ.

3. Шүдний ариун цэвэр
Нимбэг, содоор шүдний ариун цэвэр сахиж болно. Гэхдээ тогтмол хэрэглэх хэрэггүй, эс бөгөөс шүдний эмалийг гэмтээх эрсдэлтэй. Ямартай ч шүдний толбыг бүрэн арилгаж чадна.

4. Хоол боловсруулах
Цээж хорсох, гэдэс дүүрэх зэрэг таагүй мэдрэмжийг арилгана. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ.

5. Бие махбодийг чөлөөт радикалын нөлөөнөөс хамгаална
Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах ажээ. Хэрвээ нимбэг, содыг тогтмол хослуулж хэрэглэвэл – арьс эрүүлжиж, үрчлээ суух хурд багасна.

6. Зүрхний ажиллагаа
Энэ ундаа зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Сод, нимбэгтэй ус уувал холестерины хэмжээ багасч атеросклероз тусах эрсдэл багасна. Мөн зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг бууруулна.

7. Дархлааны системийг бэхжүүлнэ
Энэ тухай бүгд мэднэ дээ. Уг ундаа нь шүлтлэгийн тэнцвэрийг хангаж бие дэх хүчлийн хэмжээг тэнцвэржүүлнэ.

8. Бөөрний үйл ажиллагаа
Ундаа нь биеэс хорт бодисыг хөөж бөөрний эрүүл байдлыг дэмжинэ.

9. Элэг цэвэрлэнэ
Өглөөг энэ ундаагаар эхэлбэл зөвхөн элэг цэвэрлэгдээд зогсохгүй кали, С амин дэм, төрөл бүрийн антиоксидантаар бие махбодийг хангана.

Ундааг яаж бэлдэхээс бусад бүх мэдээллийг та авлаа. Ундааг бэлдэхэд маш амархан. 1 стакан цэвэр ус дээр 1 ц.х хүнсний сод, тал нимбэгийн шүүс нэмээд л болоо.

Ундааг өглөө хоосон ходоод дээрээ ууна. Аливаа зүйл хязгаартай байдгийн адил хэтрүүлж хэрэглэж болохгүй буюу хоёр долоо хоног уугаад хоёр долоо хоног завсарлана. Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд алкалоз болно. Уг ундаа нь гастриттай хүмүүст хориотой.

Нимбэг – эрүүл мэндэд нэн тустай. Нэг стакан нимбэг, содтой ус өглөө болгон уувал таны бие махбодь танд талархах болно.

access_time 2018-05-27 22:07

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt