Өгзөг, гуя, хөлийг төгс болгох хамгийн сайн 7 дасгал

№1. Хөлөө агаарт өөрчлөх
Эгц зогсоод нэг хөлөө урд нөгөө хөлөө ард тавина.
Аль болох дээшээ үсрээрэй.
Хөлийнхөө байрлалыг агаарт солино.
Дасгалыг 10 удаа хийж эхлээд аажим нэмэгдүүлж 20 болон түүнээс дээш удаа хийнэ.

№2. Аль болох дээш үсэр
Өвдгөө бага зэрэг нугалаад гараа нурууныхаа ард авчирна.
Агаарт үсрээд өвдгөө гэдэс рүүгээ татна.
Бусад дасгалуудыг бодвол хичээл зүтгэл шаарддаг. Дасгалын хийх тоог аажим нэмэгдүүлсээр 30 болгоно.

№3. Хэвтээд нэг хөлөө өргө
Баруун талаараа баруун гараараа тулаад хэвтэнэ.
Зүүн гараа гэдэсний өмнө тавина.Нөгөө талаараа мөн адил хийнэ.
Гуя, өгзгөнд маш үр дүнтэй дасгал.

№4. Нэг хөлнөөсөө бариад нөгөө хөлөө өргө
Зүүн гараараа тулаад баруун хөлөө сул гараараа барина.
Зүүн хөлөө аажим өргөж буулгана.
Дасгалыг хөл тус бүрээр хийнэ.

№5. Гантельтай дасгал
Эгц зогсоод хоёр гартаа гантель барина.
Урагш суухдаа нэг хөлөө урагшаа тавина, нэг хөл ардаа үлдэнэ.
Хэрвээ гантель байхгүй бол 0,5 литрийн устай сав барьж хийгээрэй.

№6. Хажуугаараа гантельтай унах
Гантелиа нэг гартаа бариад нөгөө гараа ташаандаа авна.
Зүүн тийш нэг алхаад бөгтийнө, нуруу эгц. Гараараа хөлийн уланд хүрэхийг хичээгээрэй. Эсрэг талаараа мөн унаж дасгалыг хийнэ.

№7. Дөрөв хөллөсөн байдлаас хөл өргөх дасгал
Өвдөг, гар шаланд хүрсэн байна.
Нэг хөлөө аажим өргөхдөө нуруугаа эгц байлгана, энэ байрлалд хэдэн секунд барина. Хөлөө солино, дасгалыг 10-12 удаа хийнэ.

access_time 2018-05-27 16:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt