Таны биед фолийн хүчил дутагдаж байгааг илтгэх 7 шинж тэмдэг

Фолийн хүчил дутагдаж байгаа шинж тэмдэг
1. Аманд янз бүрийн зүйл гарах болон хэл хавантах. Эдгээр шинж нь анемия буюу цусны гемоглобин дутагдахын өмнөх шинж юм. Анемигийн үед хэл хатаж, хэлний үзүүр ирмэгээр гялалзсан маш улаан өнгөтэй болдог. Амны хөндийд янз бүрийн шарх анемийгийн бүх л үеийн турш байж болно.

2. Амтлах чадвар сулрах. Фолийн хүчлийн дутагдлын үед хоол хүнсний амтыг мэдрэх нь маш муу болдог.

3. Гэдэс-ходоодны өвчин. Анемий нь ийм өвчлөлд их хүргэх ба өтгөн хатах, суулгах нөхцөл болдог.

4. Үргэлжийн ядаргаа, сулбагар байдал, зэвхий арьс. Бидний биед эритроцит хэрэгтэй бөгөөд энэ нь хүчилтөрөгчийг бүх л биеэр, булчингийн эд эсэд дамжуулдаг байна. Фолийн хүчил нь эритроцид үүсэхэд чухал нөлөөтэй учир түүний дутагдал нь фолиево дутагдлын анемий үүсэхэд нөлөөлдөг билээ.

5. Амьсгаадах, толгой эргэх. Энэ хоёр шинж, дээр нь ухаан алдах зэрэг нь фолийн хүчил дутагдаж байгаагийн нэг илрэл юм.

6. Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү байх. Та мартамхай, салан задгай болох нь мөн л фолатын дутагдалтай холбоотой. Мөн уур уцаартай байх нь бас нэг түгээмэл дэлгэрсэн шинж юм.

7. Бие өвдөх. Фолиево дутагдлын анемий нь цээж, хөл, толгой өвдөх шалтгаан болдог.

Аз болоход фолийн хүчлийн дутагдлыг зөв хоолоор амархан нөхөж болдог билээ. Хүнсэндээ хар-ногоон ногоо болох броколли, брюсел байцаа, хэрээ нүд, цитрусын жимс, өглөөний хоолны оронд витаминжуулсан зутан зэргийг хэрэглэнэ. Жирэмсэн хүнд фолийн хүчил маш их хэрэгтэй бөгөөд энэ нь ургийн нугас хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

access_time 2018-05-27 16:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt