Хажуу дахь хань чинь ч гэсэн бүрэн гүйцэт ойлгоно гэж байхгүй

Хань минь араар тавьлаа, би түүнээсээ салж чадахгүй юм байна эсвэл сална хүүхэд өнчирнө, яана аа гэсэн олон нийтлэл уншлаа. Надад бас ийм юм тохиолдсон юм аа. Бүсгүйчүүддээ зөвлөгөө өгье гэсэн үүднээс бичлээ. Бараг 10-аад жилийн өмнө нөхөр маань өөр бүсгүйчүүдтэй уулзаад байгаа нь мэдрэгдэж би гэж хүн гардаж бариагүй ч хань ижил нь болохоор л өөрчлөгдөөд байгааг нь мэдрээд л байлаа.

Байнга оройтно, тэгээд хаа нэг уруулын будаг өөр үнэртэй ус ханхлуулан орж ирнэ тэр бүрд нь голоос юм урах шиг санагдаж боож үхмээр амиа хорлочихмоор санагдаж их ч гомддог байж билээ.Хүүхдийг нь гаргачихаад байхад намайг ингээд байхдаа яахав дээ гэж бодно. Хэрүүл хийнэ зодолдоно, хэсэг хугацаанд салж сарнина. Нэг удаа хадам ээж маань охин минь чи их омголон байна аа. Хүн ер нь бусдын хүссэнээр санаа бодлоор нь амьдрана гэж байдаггүй юм аа тийм болохоор бусдыг өөрийхөөрөө амьдруулах гэж битгий зүтгэ өөрийгөө зовоохын нэмэр гэж хэлж билээ.

Тэр үед хүүгээ л өмөөрч хэллээ л гэж бодсон гэхдээ ухаж ургуулж бодоод байхаар үнэн юм билээ. Залуус хань ижилээ өөрсдийнх нь хүссэнээр амьдрахыг хүсэж тэмүүлж шахаж шаардаад эхэлдэг. Наад зах нь энэ өнөөдөр хоол хийчихсэн бол эсхүл аягаа угаасан бол гээд л гомдож туньж түүнээсээ болж нэг нэгэндээ хэлэх хэлэхгүй муу муухай үгс хэлдэг.

Энэ нь даамжраад гэр бүлийн зодоон салалт болж хувирдаг. Олон залуус тэвчээргүйдээ бус харин хань ижилээ яг өөрсдийн хүссэнээр амьдруулах гэж хэт шахаж шаардсанаас болж салдаг байх. Үүнийг ойлгосноос хойш нөхрөө хардаж, элдэв ааш авир гараж гэр орны ажил хийхэд тусалсангүй гэж гомдоллохоо больсон. Эхэндээ тэсэж тэвчих хэцүү байсан, хүний боол шиг, өөрийн ухаан зорилгогүй юм шиг санагдаж бухимддаг байлаа гэхдээ ёстой идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоорно гээд тэвчсэн. Удалгүй нөхөр маань чи нэг л өөр болоод байна гоё болоод байна гээд л харамын нүд гүйлгээд ханиа яах уу гээд бөндөгнөдөг болсон. Огт бэлэг өгдөггүй хүн чинь цэцэг барьж гүйгээд сүйд болсон.

Одоо нөхрөө хараад тэр үед хэдрээд өөрийнхөөрөө зөрсөн бол бас л хүүхдээ чирсэн хоёр талд салж сарнисан хүмүүс байх байсан. Би тэвчсэнээрээ ялсан, би эрт ухаарснаараа амьдралаа аварсан. Одоо хүмүүс биднийг хараад хэзээ ч өмнө нь аяга тавгаа тачигнатал шидэлцэж нэгнийхээ хамар нармайг нээтэл зодолддог дээд доод айл нь цагдаа дуудаж болиулдаг айл байсан гэдэгт итгэхгүй. Би зүгээр л нөхрөө өөрийнхөөрөө амьдруулах гэж зүтгэхээ больсон харин тэр үед нөхөр маань минийхээр амьдрахаар шийдсэн. Одоо би хаана ч жаргалтай эмэгтэй гэж хэлнэ. Би өөрийнхөө зөрүүд хөөрүү дураараа зангаа хаяж байж ханиа олж авсан.

Одоо салж сарних дээрээ тулсан залуусдаа хэлэхэд захьсан зүйлийг маань л биелүүл гэхдээ олж авах шагнал гавъа маш их шүү. Одоо хань маань хадмууд маань ч намайг үнэлдэг тэр тусмаа үр хүүхэд маань элэг бүтэн өсгөсөнд баярлалаа гэж хэлдэг, би цагаан сараар нүүр бардам айлаар зочлох.

Үр хүүхдийнхээ хуримийн хойморт ханьтайгаа сэтгэл бардам суух, ах дүүсийнхээ дунд ухаалаг бэр, сайхан бүсгүй гэж дуудуулах, хамгийн чухал нь ханьдаа үнэлэгдэж хайрлагдах эрхийг зүгээр олж аваагүй юм аа хадмынхаа хэлсэн энгийн үгийг ойлгож бас тэвчсэнээрээ олж авсан юм. Шүдээ зуун тэвч гэж хэлээгүй шүү зүгээр л бусдыг өөрийн чинь хүссэнээр амьдарсангүй, бусад хүмүүс өөрийг чинь хайрласангүй гэж гомдож туньж шаралхахаа л больчих. Амьдралаа бүтэн авч үлдэхэд бүсгүй хүний ухаан их чухал юм билээ. Жилийн өмнө хадам ээж маань бурхан болсон. Өнгөрөхдөө миний алт шиг бэр, охиныг минь хайрлаж яваарай гэж хүүдээ захихыг сонсоод өөрийн эрхгүй бурхан тэнгэрт талархсан. Салж сарних дээрээ тулаад явж буй залуусдаа өөрийнхөө туулсан туршлага сургамжаа хуваалцлаа

access_time 2018-05-26 18:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt