Хэрвээ та эдгээр 6 зүйлийг сошиал сүлжээнд постолдог бол та өөртөө итгэлгүй хүн байна

1. Хаана байгаагаа байнга мэдээллэж байх
Энд баярлах зүйл огт үгүй бөгөөд өөрийн хаана явааг мэдээллэж байх нь таны идэвхтэй амьдралын тухай биш харин өөрийг тань анхаараад, хараад өгөөч, намайг амжилттай, сайн гэж хэлээд өгөөч гэж гуйж байгаа хэрэг юм. Ийм хүмүүсийн бүртгэлд ийш тийш явсан зураг их байх ба ресторан болон кинотеатр орсон зураг голлох болно.
Өөртөө итгэлтэй хүн өөрийнхөө хаана байгааг хэн хүнд зарлаад байх шаардлага огт үгүй билээ.

2. Та бэлтгэлийн зааланд байгаа зургаа байнга нийтэлдэг байх
Хэрхэн бэлтгэл хийж байгаагаа эсвэл бэлтгэлийн дараа гэсэн зургаа тавих нь өөртөө санаа тавьдаг, өндөр шаардлагатай хүн болгож харагдана гэсэн тооцоотой байдаг. Бодит байдал дээр энэ бүхэн нь ихээхэн эсрэг мэдээлэл өгөх ба мэргэжилтнүүд ийм хүмүүсийн тун багахан хувь нь л эцсийн амжилт гаргадаг бөгөөд ихэнх нь хэн нэгэнд өөрийгөө ямар нэг байдлаар харуулах гэсэн, ихэнхдээ хүний тоглоом тохуу болдог юм гэж анхааруулж байна.

3. Та юу идсэн, юу идэх гэж байгаагаа тогтмол нийтэлдэг
Сайхан амттай, сайн хоол идэх гэдэг сайхан хэрэг боловч үүнийгээ олны өмнө дэлгэх нь та өөрийгөө бусдад илүү сайн, сайхан хүн болгож харагдуулах гэж их хичээж байгаагийн нэг илрэл юм.
Таны ходоодонд юу орж байгаа нь таны хамгийн ойрын найзад ч хамаагүй юм шүү.

4. Та маш олон хүнтэй найз болдог
Виртуал найз нөхөд байнга нэмж байдаг (ихэнх нь огт танихгүй хүмүүс шүү) хүн нь өөртөө итгэлгүйгээс гадна өөрийгөө үзэн яддаг байж ч магадгүй юм. Харин цөөхөн, сонгогдсон найзтай, тэдэнтэйгээ бодитоор нөхөрлөдөг хүмүүс нь өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хүмүүс байна.

5. Та худалдан авсан зүйлээрээ гайхуулах ба ялангуяа энэ нь ямар нэг үнэтэй брэндийн эд бол…
Эмэгтэйчүүд бүгд л шоппинг хийх дуртай. Гэхдээ та алдартай брэндийн шошго бүхий бараа аваад түүнийгээ сошиал сүлжээнд тавьж байгаа бол өөртөө итгэлгүй хүний нэг яах аргагүй мөн бөгөөд хүн таныг харж, анхаараасай гэж хүсэж явдаг байна. Өөртөө итгэлтэй хүнд ийм юманд цаг зав зарах хэрэг байх уу?

6. Та юу бодож байгаагаа байнга ярьж, нийтлэх
Их Британийн Хериот-уолт, Эдинбург, Бирмингемийн их сургуулийн судалгаагаар өөрийн бодол санаа, сэтгэлийн хөдлөл зэргийг хурц тодоор бичиж байдаг хүмүүс нь бодит амьдрал дээр харин жинхэнэ сэтгэлийн хөдлөл зэргийн дутагдалд байдаг хүмүүс гэнэ. Харин хайртай хүнээсээ салсан тухай ярьж бичих дуртай хүмүүс нь хосуудын хувийн нууц гэдэг зүйлийг тэр чигээр нь устгаж, утга үгүй болгодог байна.

access_time 2018-05-26 14:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt