Туршлагатай гэрийн эзэгтэй зуухан дээрх тос, түлэгдсэн хэсэг, бохирыг яаж хялбархан цэвэрлэхээ мэднэ

Би эмэгтэй хүн болгоны л адил гал тогоо минь гялалзаж байнга шинэ мэт байгаасай гэж хүсдэг. Гэхдээ өнөөгийн орчин үеийн бодит амьдрал дээр яагаад ч боломжгүй болчихоод байна: өглөө гэрийнхнийгээ хооллоно, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө, ажилдаа хоцролгүй очих ёстой, орой нөхөртөө цаг зав гаргана, ингээд л цэвэрхэн гал тогоо мөрөөдөл болон үлдэнэ.

Тиймээс гэрийн эзэгтэй болгонд асуудалтай газар гэрт нь бий, харах ч хүсэл төрөхгүй. Миний хувьд зуух цэвэрлэх ажил.

Орчин үеийн химийн гаралтай цэвэрлэгээний бодис үр дүн өндөртэйг бид мэднэ. Гэсэн хэдий ч хуримтлагдсан бохирыг угаах гэж зовж үзээгүй гэрийн эзэгтэй тун ховор болов уу. Өөх тосны хуримтлал, түлэгдсэн хэсэг – гал тогоонд байнга тулгарах асуудал. Энэ мэт хүчтэй бохирдлыг арилгахын тулд (гар хүрэхгүй газар бол бүр ч хэцүү) хэдэн цагийг ч зарцуулж болзошгүй.

Та бүхэнд зуух цэвэрлэх хэд хэдэн аргуудыг танилцуулахаар бэлдлээ, гэрийн эзэгтэй болгонд хэрэг болно шүү.

Зуухыг хэрхэн угаах вэ?
Цахилгаан эсвэл хийн зуухны бариул амархан бохирддог. Хоол хийх тоолонд тосны хуримтлал нэмэгдэнэ, тийм учраас байнга цэвэрлэхээс өөр аргагүйд хүрнэ.
Миний нөхөр нэг арга олсон: 2-хон минутад зуухны бариулыг бүрэн цэвэрлэнэ. Маш үр дүнтэй арга.

Танд хэрэгтэй зүйл:
Чих цэвэрлэх хөвөнтэй савх
Хуучин шүдний сойз
Нашатыр-анисын дусаалга

Цэвэрлэх дэс дараалал
1.Хөвөнтэй савхаа нашатыр-анисын уусмалд дүрнэ (аньсны хүчил /ханд/ байсан ч болно).
2. Хөвөнтэй савхаар бариул болон бохирдолтой бусад хэсгийг арчина. Хэдэн минут хүлээсний эцэст тос хэрхэн “хайлж” байгааг харна, харин бохирдол нүдэн дээр арилна.
3. Хэрвээ тосны хуримтлал зузаан бол шүдний сойз эсвэл порлоноор зүлгэж арилгана.

Шарах шүгээ ч мөн адил амархан бохирддог, гэсэн хэдий ч өөх тос нь амархан арилдаггүй.
Шарах шүүгээ цэвэрлэх бодис

1.Хүнсний сод, нимбэгийн хүчил болон гурил хөөлгөгч нь шарах шүүгээний хана болон шилэн хаалганы бохир, өөх тосыг амархан цэвэрлэж чадна.
Шарах шүүгээний дотор талыг усаар норгоод дээрээс нь сод, нимбэгийн хүчлээ түрхээрэй. 15 минут дэвтээсний дараа содтой нимбэгийн шүүсийг цэвэр нойтон алчуураар арчина. Цэвэрхэн усаар сайтар арчиж бохирыг бүрэн арилгана.

2.Бага хэмжээний бохирдлыг 1:1 харьцаатай ус, уксусын уусмалаар цэвэрлэх боломжтой. Уксустай усаар ханыг норгоод шарах шүүгээгээ 15 минут 50 хэмээр халаана, дараа нь цэвэрхэн усанд норгосон алчуураар цэвэрлээрэй.

3.Шарах шүүгээгээ эхлээд цаасан алчуураар сайтар арчаад дараа нь савангийн уусмалаар арчиж тосыг дэвтээнэ. Дараа нь аяга таваг угаадаг бодисыг усаар шингэлж шарах шүүгээний хавтанд хийж шарах шүүгээгээ 120 хэм хүртэл халаана. Хаалгыг хагас цаг орчим онгойлгох хэрэггүй.
Усны уур нь хананд наалдсан өөх тос, хоол хүнсний үлдэгдлийг дэвтээнэ. Дараа нь зөөлөн алчуураар зүлгэж арчаад цэвэр усаар зайлаарай.

4.Шарах шүүгээний гадна хэсгийг цэвэрлэх зуурмаг бэлдэж мөн болно. Адил хэмжээгээр давс, сод, ус холино. Зуурмагийг бохирдолтой хэсэгт түрхээд хонуулаарай. Өглөө хатсан нунтаг бодисыг усаар угааж цэвэрлэнэ.
Энгийн аргуудын тусламжтайгаар таны гал тогоо гялалзана гэдэгт би итгэлтэй байна. Та цэвэрлэгээний ямар арга ашигладаг болохоо бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн бидний зөвлөгөөг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

access_time 2018-05-26 14:41

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt