3 орцтой уг жорыг мэдэж байвал нурууны дискний ивэрхийнээс ангижирна

Компьютерийн ард удаан суух, хэт их хүнд ачаалал авах, бэртэл гэмтэл, нурууны буруу байрлал дискний ивэрхий үүсэх олон хүчин зүйлийн нэгээхэн хэсэг юм. Энэ бол маш хүнд бөгөөд аюултай өвчин, дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь уг өвчнөөр шаналж байна.
Уг ивэрхийг эмчлэхээс өмнө чухам ямар өвчин болох тухай багахан ойлголт авцгаая.

Нугас хоорондын ивэрхий
Нугасны завсар дискнүүд байрлана. Өтгөн гель шиг зүйл байх бөгөөд амортизатор шиг үүрэг гүйцэтгэдэг. Уг гелийг тойрсон хатуу бүрхүүл хэсэг байна.

Хэт их хүнд ачаалал эсвэл бэртэл гэмтлийн улмаас хамгаалах бүрхүүл задарч диск нугасны сувгаас хальж гарна. Үүний үр дагаварт мэдрэлийн судлууд дарагдаж нуруу, үе мөчөөр хүчтэй өвдөж эхэлдэг байна.

Дискний ивэрхий нь ихэвчлэн хүзүү болон бэлхүүс орчмын нугасаар илэрдэг, учир нь хүний хамгийн их хөдөлгөөнтэй биеийн хэсэг. Үе мөч бадайрах, эрвэгнэх зэрэг нь ивэрхийн шинж тэмдэг болно.

Өвчин хүндэрсэн бол мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрнэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлбэл та эрүүл мэнддээ анхаарал тавьж чадна. Эмчилгээг хэдий хэр эрт эхэлнэ төдий чинээ мэс заслын оролцоогүйгээр өвчнөө анагаана.

Хэрвээ ивэрхий нэгэнт үүссэн бол таныг хүчтэй өвчин шаналгаж байгаа, өөрөөр хэлбэл та аль эрт эмчид үзүүлсэн байгаа гэж үзнэ. Энэ удаад дискний ивэрхийг ардын уламжлалт анагаах ухаанаар эмчлэх аргыг танилцуулахаар бэлдлээ.

Эмчилгээний жин
Жор:
100 г хөх шаврын нунтаг
200 мл алимны уксус
Бөөрөнхий байцааны 2-3 навч

Бэлдэх арга:
Шавар, уксусаа хольж өтгөн зөөхий шиг зуурмаг гаргана.
Зуурмагийг халуун усны ууран дээр тавина. Шавар халангуут зууралдаж эхэлнэ.
Галаас аваад бага зэрэг хөргөнө.
Өвдөж байгаа газраа түрхээд дээрээс нь байцааны навчаа тавина.
Алчуураар бэгнээд өвчин арилтал байлгана.

Улаан шавар нь эсийн цусан хангамжийг сайжруулах зэсийн агууламж өндөртэй. Байцаа нь үрэвсэл, хаван, өвчин дарна.

Нуруу, нугасны эрүүл байдлыг хангахын тулд амьдралын эрүүл хэв маягийг баримтлаарай. Биеийн тамираар хичээллэ, жишээ нь йог, сунгалт зэрэг нь нурууны уян хатаны чанарыг хангана. Усан сэлэлт, уран гимнастик – нурууны өвчнөө мартана, эрүүл нуруутай өндөр наслах боломжийг нээнэ.

Үүнээс гадна ивэрхийний үед эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй: исгэлэн сүүн бүтээгдэхүүн, аарц, хоормог, далайн байцаа, ногоо, жимс, жимсгэнэ, хатаасан жимс, зөгийн бал бүхэл үрийн гурил.

Өдөрт 1,5-аас багагүй литр ус ууж байх хэрэгтэй. Ингэснээр та бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих шингэний тэнцвэрийг хадгалж үлдэнэ.

Хэрвээ таныг дискний ивэрхий зовоож байгаа бол ганцаараа өвчинтэйгөө тэмцэж шаналахгүй байхыг зөвлөж байна. Асуудлаа сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай. Уншигчдын дунд өвчнөө ардын уламжлалт шалгарсан аргаар эмчилж чадсан уншигч байгаа ч юм билүү? Нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

access_time 2018-05-25 17:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt