Орондоо орохын өмнө үүнийг уугаад, хэвлийгээрээ тураарай!

1.Өргөст хэмхний ундаа
Орц:

Өргөст хэмх – 1 ширхэг
Яншуй – 1 багц
Нимбэг – 1 ширхэг
Нунтаг цагаан гаа – 1 хоолны халбага
Зуун настын шүүс – 1 хоолны халбага
Ус – 1/2 аяга
Хийх арга:

Бүх орцуудаа нэгтгэж, блендэрт хийж, шүүс болгоорой. Үүнийгээ орондоо орохын өмнө уух хэрэгтэй. Нэг сарын турш орой бүр уух бөгөөд цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байвал 7 хоног завсарлаж, ахин ууж эхлээрэй.

2.Өргөст хэмх, лайм жимсний ундаа
Орц:

Лайм жимс – 1 ширхэг
Өргөст хэмх – 2 ширхэг
Жүрж – 1 ширхэг
Зөгийн бал – амталгаагаар
Гаа – амталгаагаар
Оргилуун ус – 1 литр
Хийх арга:

Нэг өргөст хэмхээ блендэрт хийж шүүс болгоно. Харин нөгөө өргөс хэмхээ бөөрөнхий хэлбэртэй хэрчиж бэлтгээрэй. Жүүсээ, хэрчсэн өргөст хэмхтэйгээ нийлүүлж, дээр нь лайм жимс болон жүржийн шүүсээ шахаж хийгээд зөгийн бал болон гаагаар амтлаарай. Одоо харин үүнийгээ усан дээрээ хийж, сайтар хутгаж, ундаа болгох хэрэгтэй.

3.Лийрний ундаа
Орц:

“Sage” навч – 10 ширхэг
Лайм жимс – 1 ширхэг
Лийрний шүүс – 250 мл
Оргилуун ус – 250 мл
Лийр – 1 ширхэг
Мөс
Хийх арга:

Лайм жимсээ нимгэн, лийрээ дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Эдгээрийг саванд хийгээд дээр нь лийрний шүүс, оргилуун ус болон сэрээгээр нухсан “sage” навчыг хийх аж. Хамгийн сүүлд нь буталсан мөсөө хийж, хүйтэн ундаагаа уух хэрэгтэй.

4.Бэрсүүт жүрж болон шанцайтай ундаа
Орц:

Бэрсүүт жүржийн шүүс – 500 мл
Оргилуун ус – 500 мл
Ус – 1 аяга
Шанцай – 2 ширхэг
Гааны навч
Мөс
Бага зэрэг элсэн чихэр
Хийх арга:

Элсэн чихэр, ус, шанцайгаа нийлүүлж саванд хийгээд зөөлөн гал дээр 5-10 минут буцалгаж, элсэн чихрээ хайлуулах хэрэгтэй. Дараа нь бэрсүүт жүржийн шүүс, элсэн чихэр, шанцайтай ус, оргилуун усаа хольж, гааны навч, мөстэй хольж уугаарай.

5.Нимбэгний ундаа
Орц:

Нимбэг – 5 ширхэг
Оргилуун ус – 1 литр
Гаа
Мөс
Хийх арга:

Дөрвөн нимбэгээ шахаж, шүүсийг нь хийж авна. Үлдсэн нэг нимбэгээ нимгэн дугуй хэрчиж, шүүс болон устайгаа холиорой. Энэхүү ундаагаа мөс болон гаатай хольж ууна.

6.Энэтхэгийн амтат ундаа
Орц:

Лайм жимс – 4 ширхэг
Цагаан гаа – амталгаагаар
Гаа
Оргилуун ус – 1 литр
Ус – 1/2 аяга
Мөс
Бага зэрэг элсэн чихэр
Хийх арга:

Лайм жимсний шүүсийг шахаж авна. Харин элсэн чихэр, 1/2 аяга усаа нийлүүлж, чихрээ хайлтал зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Үрсэн цагаан гааг буцалгаж байгаа усандаа хийж, амт нэмнэ. Үүнийгээ гал дээрээс авч хөргөх бөгөөд дээр нь лайм жимсний шүүс, оргилуун ус, мөс болон гааны навчаа нэмээрэй.

7.Алимны цуу
Орц:

Алимны шүүс – 1 литр
Гаа
Нимбэгний шүүс – 100 мл
Нимбэг – 1 ширхэг
Мөс
Хийх арга:

Нимбэгээ дугуй хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Алим болон нимбэгний шүүсээ хольж, саванд хийгээрэй. Үүн дээрээ зүссэн нимбэг, гааны навч болон мөсөө хийж ууна. Хүсвэл та үүндээ хэрчсэн алим хийн ууж ч болох аж.

8.Хүнсний ногооны ундаа
Орц:

Оргилуун ус – 1 литр
Элсэн чихэр – амталгаагаар
Өргөст хэмх – 3 ширхэг
Амтат чинжүү – 1 ширхэг
Лайм жимс – 1 ширхэг
Нимбэг – 3 ширхэг
Гааны навч
Мөс
Хийх арга:

Амтат чинжүү, 2 ширхэг өргөст хэмхээ хэрчиж, элсэн чихрээр амталж тавиарай. Үлдсэн нэг өргөст хэмх болон нимбэгээ хэрчинэ. Харин хоёр нимбэг болон лайм жимсний шүүсийг шахаж авах хэрэгтэй аж.

Саванд гааны навчаа хийж дээр нь амталсан чинжүү, өргөст хэмх, хэрчсэн нимбэг, өргөст хэмх, болон лайм жимсний шүүс, оргилуун усаа нэмж хийх бөгөөд эцэст нь жижиглэсэн мөсөө нэмээрэй.

9.Ханборгоцойн ундаа
Орц:

Оргилуун ус – 1 литр
Нимбэг – 1 ширхэг
Савласан хан боргоцой – 1 лааз
Гааны навч
Хийх арга:

Усаа саванд хийж буцалгах бөгөөд дээр нь бага зэрэг элсэн чихэр, нимбэгний шүүс, ханборгоцойн шүүсээ хийж байлгаарай. Дараа нь хэрчсэн ханборгоцойгоо ундаандаа хийж, гааны навчаар амтлаарай. Бэлтгэсэн ундаагаа сэрүүн газарт байлгаж, хөргөж ууна.

10.Гүзээлзгэний ундаа
Орц:

Нимбэг – 1/2
Лайм жимс – 1/2
Гааны навч
Гүзээлзгэнэ
Оргилуун ус – 1 лит
Ус – 100 мл
Мөс
Хийх арга:

Нимбэг болон лайм жимсний шүүсийг шахаж авна. Гүзээлзгэнэ жимсээ голоор нь хувааж хэрчих бөгөөд үүнийгээ гаргаж авсан шүүстэйгээ холиорой. Усаа буцалгаж, үүндээ жимсний шүүстэй хольсон гүзээлгэнээ хийж, буцалгаад гаргаж тавина. Үүндээ гааны навч болон мөс хийж, амт оруулан уугаарай.

access_time 2018-05-25 15:48

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt