БИ НАСАН ТУРШДАА ЭЭЖЭЭСЭЭ ИЧИЖ АМЬДАРСАН, ГЭТЭЛ…

Бүх насаараа би ээжээсээ ичдэг байлаа. Тэр нэг нүдгүй, надад маш зэрэмдэг санагддаг байв. Бид маш ядуу амьдардаг байсан. Эцгээ би санадаггүй, харин ээж… Тэрэн шиг өрөөсөн нүдтэй хүнд хэн аятайхан ажил өгөх билээ. Хэдийгээр ээж намайг илүү аятайхан хувцаслах гэж хичээдэг, би сургууль дээрээ хүүхдүүдээс ялгардаггүй байсан ч бусад хүүхдүүдийн ээжтэй харьцуулж үзвэл тийм үзэсгэлэнтэй ганган ээжүүдийн дэргэд үгээгүй ядуу эрэмдэг санагддаг байлаа. Би аль болох найзуудаасаа түүнийг нуудаг байлаа.

Гэвч нэг удаа тэр намайг санаад гэчихсэн сургууль дээр ирчихсэн явж байлаа. Тэгээд бүхний нүдэн дээр над руу хүрч ирэв! Би золтой л газрын гаваар орчихсонгүй. Галзуу юм шиг харсан зүг рүүгээ гүйж одлоо. Маргааш нь мэдээжийн хэрэг, сургууль даяар миний ээжийг ямар эрэмдэг тухай ярьцгааж байлаа.

Эсвэл , надад тэгж санагдсан байх. Би түүнийг үзэн ядаж байсан юм. “Чам шиг ээжтэй байснаас би огт ээжгүй байсан ч болоосой, чи үхсэн бол дээр байсан юм!” гэж тэр үед намайг хашгирч байхад тэр үг ч хэлээгүй юм.
Миний хамгийн их хүсдэг зүйл гэрээсээ хурдан явах, ээжээс холдон явах байлаа. Тэгээд ч тэр надад юу өгч чадах билээ дээ? Би маш сайн сурч, дараа нь боловсролоо дээшлүүлэхийн тулд нийслэл рүү шилжин явав. Дараа нь ажилд орж, гэрлэж, өөрийн гэсэн гэр оронтой боллоо. Удалгүй хүүхдүүдтэй ч болов. Энэ бүхнийг би өөрөө бий болгосондоо өөрөөрөө их бахархаж байлаа. Эхийнхээ тухай би дурсаж ч байсангүй.

Гэтэл нэг удаа тэр нийслэл рүү миний гэрийг олоод ирлээ. Хүүхдүүд түүнийг эмээгээ гэж мэдэхгүй байсан тул, тэд эмээтэй гэдэгээ ч огт мэддэггүй байсан тул түүнийг шоолон инээлдэж байлаа. Миний ээж тийм л муухай харагдаж байсан юм. Эртний мэдрэмж дотор минь сэргэн босч ирэв. Дахиад л тэр! Одоо намайг эхнэр хүүхдүүдийн минь өмнө ичгүүртэй байдалд оруулах гэж иржээ?
– Чамд энд юу хэрэгтэй юм бэ? Миний хүүхдүүдийг айлгах гээ юу? гэж би ширүүн дуугаар хэлээд түүнийг хаалганы цаана түлхэн гаргаад хаалгаа хаав. Тэр юу ч дуугарсангүй.
Хэдэн жил өнгөрлөө.

Би улам илүү их амжилтанд хүрсэн байлаа. Сургуулиас төгсөгчдийн уулзалтанд урьсан урилга ирэхэд би очихоор шийдсэн юм. Одоо надад ичих зүйл байсангүй. Уулзалт тун хөгжилтэй болж өнгөрлөө. Тэндээс явахын өмнө хотоор хэсэг зугаалж явахдаа өөрөө ч мэдэлгүй хуучин гэртээ хүрээд ирчихсэн байлаа. Хөршүүд намайг таниад, ээж өнгөрсөн тухай хэлж үлдээсэн захиаг нь дамжуулан өгсөн юм. Би ч нэг их гашуудсан юм байхгүй захидлыг уншилгүй хаяхыг завдав.
Гэвч яагаад ч юм нээж үзэв.

“Сайн байна уу хүү минь. Намайг бүх зүйлд уучлаарай. Хүүхэд насыг чинь хангалуун аз жаргалтай байлгаж чадаагүйд уучлаарай. Надаас болж ичдэг байсанд, гэрт чинь зөвшөөрөлгүй очсонд уучлаарай. Хүүхдүүд чинь маш хөөрхөн, би тэднийг айлгах гэж бодоогүй юм шүү. Тэд чамтай их адилхан байсан. Тэднийг хайрлаж яваарай. Чи мэдээжийн хэрэг одоо санахгүй байгаа ч чамайг бага байхад осол болж чи нэг нүдээ алдсан юм. Тиймээс би чамд өөрийнхийгөө өгсөн юм. Би чамд өөрөөр тусалж чадаагүй. Чи бүх зүйлд өөрийн хүчээр хүрсэн. Би зүгээр л чамайг хайрлаж, амжилтанд чинь баярлаж, чамаар бахархаж байлаа. Тийм болохоор би аз жаргалтай байсан. Чиний ээж”…

access_time 2018-05-25 15:40

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt