БИЕЭ ҮНЭЛЭГЧ АВАХ ГЭТЭЛ …

Нэгэн ядуу бяцхан өнчин хүү тэрэг түрж яваад биеэ үнэлэгчдийн гудамжаар өнгөрчээ. Хамт явсан үл таних ахаасаа:
-Ахаа энэ яадаг газар юм бэ гэхэд
-Энэ эмэгтэй хүнийг мөнгөөр худалдаж авдаг газар гэжээ.

Хүү: -Аан тийм үү? Ахаа хэр их мөнгө хэрэгтэй болох уу? гэхэд үл таних ах хүүд их л мөнгө хэрэг болно доо гэж хэлээд /инээв/ хо хо хо хо……….
Хүү мөнгө олохын тулд голсон ажил гэж үгүй. Тэрэг түрнэ, машин угаана, бохь зарна, тэр байтугай гадаа зогсож дуу дуулна! Сар гаруй өдөр шөнөгүй, хоолтой хоолгүй мөнгөө хураасаар л … хүүгийн хувьд хөлсөө дуслуулж олсон мөнгө нь юу юунаас амттай ажээ… хүү овоо их мөнгө цуглуулж я***** гудамж руу очихоор явлаа. Очоод их л ажиглаж хамгийн хөөрхнийг нь авна даа гэж амандаа үглэн нvдэнд дулаахан шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүйг харан түүн дээр очив.

Хүүгийн нүдэнд нулимс цийлгэнэн ийнхүү хэлэв.
-Эгчээ би их мөнгө хураасан таныг авах гэсэн юм. Миний үеийн хүүхдүүд бүгд л ээжтэй. Би ээжийнхээ царайг ч харж байгаагүй! Ээжээ гэж ганц ч удаа хүнийг дуудаж үзээгvй ямар ч байсан би ээжийгээ маш хөөрхөн гэж төсөөлдөг байсан та их хөөрхөн юмаа. Хэдэн сарын өмнө би нэг ахын юмыг хүргэж өгөх замдаа энүүгээр өнгөрсөн юм л даа тэр ах хэлэхдээ эмэгтэй хүнийг худалдаж авч болдог газар гэсэн юм. Би маш их баярласан.

Яагаад гэвэл би ээжтэй болохыг маш их хүсдэг байсан тэгээд л би хэдэн сар мөнгө цуглуулахын тулд нойр хоолгүй ажилласан. Ээжтэй болж л байвал хамаа алга гэж өөрийгөө зоригжуулсан та миний ээж болооч. Би айлын хүүхдүүд шиг янз бүрийн юм авна гэж таныг зовоохгүй, таныг гомдоохгүй, уурлуулахгүй сайн хүү байж чаднаа. Гуйж байна надад ээж л хэрэгтэй энэ мөнгө хүрэхгүй бол би дахиад ажил хийж зөндөө мөнгө танд олж өгнө!

-Миний дүү хорвоод худалдаж авч болдоггүй юм гэж байдаг юм. Ээж гэдэг хүнийг бид хэзээ ч худалдаж авч чадахгүй шүү дээ … Чи надад их юм ойлгууллаа баярлалаа эгчийн дүү. Надад чам шиг хүү бий. Тэр минь гэртээ хүлээж байгаа эгч нь харилаа. Дахиж энэ газар ирэхгүй ээ. Би бол хүний эх! Эх хүнийг хэн ч худалдаж авч чадахгүй ээ гэдгийг ойлголоо чи миний үнэ цэнийг надад мэдрүүллээ баярлалаа чамд гээд хүүг тэврэн үнсээд гэр лүүгээ явлаа………

Ээжийгээ амьд дээр нь хайрлаарай бид ямар ч үнээр дахиж олж авч чадахгүй!

access_time 2018-05-25 15:39

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt