Жүжигчин Байлаа: 12 насаар дүү, загвар өмсдөг бүсгүй НАМАЙГ ӨӨРЧИЛСӨН

Жүжигчин Б.Даваажавыг нэрнээс нь илүүтэй Байлаа хочоор нь үзэгчид мэддэг. Оюутан байхдаа “Балиус” хоч авсан нь явсаар “Байлаа” болоод хувирчихсан гэнэ.

Байлаагийн гэргийг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Нөхрөөсөө 12 насаар дүү бүсгүй “Шилмэл загвар” агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг.Б.Даваажав 2013 онд Урлагийн ажилтны баяраар эхнэрээ анх хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч, хэзээ ч эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй аж.

Харин дараахан нь “Шилдэг өнгө”-ийн шинэ тоглолтод урилгаар оролцоход ёстой л нөгөө эр хүний 13 мэх, арга заль гээд байдгаа ашиглаж байж гэргийгээ болгосон гэдэг.

Б.Даваажавын аав, ээж нь оюутан ахуйд нь бурхан болж, эгч, ах нартайгаа л үлдэж. Ганц бие хүний зангаар гэртээ харихыг яаралгүй олсноо үрж, найз нөхөдтэйгээ нийлж дарвиж, ууж иддэг байсан тухайгаа ч нуудаггүй.

Харин гэр бүлийн амьдрал түүнийг эрс өөрчилсөн тухай Байлаа “Хайр хүнийг өөрчилдөг гэж үнэн юм билээ. Хүүтэй болсноос хойш бүр гэрээсээ ч гармааргүй санагддаг болсон.

Ажлаа тараад л гэр лүүгээ яарна. Ядарч очоод хүүгийнхээ үнэгчлэхийг харж, ганганахыг сонсоод л ядарснаа мартчихдаг” хэмээн ярьжээ.

Б.Даваажав өнгөрсөн оны гуравдугаар сард “Комеди” театраа байгуулж тамга тэмдгээ албан ёсоор авсан байна.

access_time 2018-05-24 15:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt