Дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ханилснаа “илчилсэн” Б.Болд хүүгээ танилцуулав

Нийтийн дууны тайзнаа эхнэртэйгээ хамтран дуулж, богино хугацаанд амжилт олсон дуучин Б.Болд хувийн амьдралын тал дээр нэлээд асуудалтай яваа. Хайрын дуу, хамтын амьдралаараа үлгэр жишээ явсан дуучин хосын хувьд үр хүүхдээ өнчрүүлэн байж хоёр тийшээ болж буйгаа их л сүртэйхэн зарлаад авсан.

Дуучин Э.Чулуунчимэг үй зайгүй нөхөрлөж, хамтдаа уран бүтээл туурвиж явсан дотны найз, дуучин Х.Мөнгөнцэцэгт эр нөхрөө алдсан тухайгаа олноос нуугаагүй бол, дуучин Б.Болд энэ бүхнийг эрс үгүйсгэж байсан удаатай. Гэвч эхнэр нь охиноо аваад гэрээсээ явсны дараа хоёр дахь амьдралаа зохиохоор зэхэж, бүр шинэхэн амраг Х.Мөнгөнцэцэгийгээ нярайлахад нь хүртэл хамт байсныг дуучин Э.Чулуунчимэг гэрэл зургийн хамт олонд дэлгээд авсан.

Ийнхүү “гүтгэлэг” хэмээн мэлзсэн бүхэн нь үнэн болох нь илчлэгдсэн дуучин Б.Болд өнөөдөр бяцхан хүүгээ “танилцуулаад” авчээ. Хэдийгээр багагүй хугацаанд цахим ертөнцөд дуулиан дагуулсан тэдний салалтанд дуучин залууг буруутгах хүмүүс олон байгаа боловч удам залгах бяцхан хүүг нь өхөөрдөж, хар буруу санах сэтгэлтэн байхгүй гэдгийг дуулгасан аж. Дуучин Х.Мөнгөнцэцэгийн хувьд, нярайлах хүртлээ олны хэл амнаас холуур байсан төдийгүй хүүгээ өлгийдөж аваад удалгүй дуучин Б.Болдын гэрт төвхнөсөн байна.

access_time 2018-05-24 15:07

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt