Арьсыг 30 минутын дотор цайруулах шидэт маск

1.”Будааны гурилтай” маск
Орц:

Будааны гурил – 2 халбага
Өргөст хэмхний шүүс
Куркума – 1 чимх
Хэрэглэх арга:

Та орцнуудаа нэгтгэж, өргөст хэмхний шүүсээр зуураарай. Ингэхдээ хэт их шүүс хийж, маскаа шингэн болгож болохгүйг анхаарах хэрэгтэй.

Одоо харин нүүрээ сайтар угааж цэвэрлээд, “сарнайн ус”-ыг хөвөнд шингээж, арчаарай. Дараа нь маскаа нүүрэндээ жигд түрхэж, 5 минут иллэг хийнэ. Эцэст нь бүлээн усаар нүүрээ угаахад хангалттай. Сарнайн ус нь Энэтхэг барааны дэлгүүрүүдээр түгээмэл худалдаалдаг бол будааны гурил нь солонгос хүнсний дэлгүүрүүдэд ихээхэн худалддаг юм.

2.”Нунтаг зандан модтой” маск
Орц:

Нунтаг зандан мод- 2 хоолны халбага
Сарнайн ус – 2 хоолны халбага
Зөгийн бал – 1 хоолны халбага
Хэрэглэх арга:

Орцуудаа нэгтгэж, хутгана. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж, арчина.

Та эдгээр маскыг хэрэглэснээр борлосон арьсаа богино хугацаанд цайруулж, өнгөлөг царай, өө сэвгүй арьсаараа хүмүүсийг гайхшруулах болно. Мөн та нунтаг зандан модыг Энэтхэг барааны дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд будааны гурилыг томоохон супермаркетууд, хүнсний захаас худалдаж аваарай.

access_time 2018-05-24 10:44

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt