Гадил буцалгаж уугаад, шууд унт! Нойрон дунд тань юу болно гээч…

Гадилтай цай

100% цэвэр гадил ашиглах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Эс тэгвээс таны гадилтай цай химийн бодисоор дүүрэн болох болно. Энэхүү цайг бэлдэхэд танд ердөө л 10 минут хангалттай бөгөөд унтахынхаа нэг цагийн өмнө хэрэглэхэд үр дүнг мэдэрдэг.

Орц:

1 ширхэг гадил
Бага зэрэг ус
Жижиг шанцай буюу корица
Хийх арга:

Гадилныхаа хоёр талыг зүсээд буцлаж буй усанд хийх хэрэгтэй. 10 минутын турш буцалгаж, шүүлтүүрээр шүүх хэрэгтэй. Амт оруулахын тулд бага зэргийн корица нэмж хийгээрэй.

Анхааруулга: Тайвшруулах үйлчилгээг сайжруулахын тулд гадилаа идээрэй.

Тайвшруулах үйлчилгээтэй эм таны эрүүл мэндэд яагаад муу вэ?

Нойргүйдлийн асуудалтай хүмүүс ихэнхидээ тайвшруулах эм ууж асуудлаа шийдвэрлэхийг эрмэлздэг. Энэ нь түр зуурын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нойргүйдлийн шалтгааныг эмчлэж чадахгүй. Ихэнхи тайвшруулах эмэнд хар тамхины төрлийн бодис агуулагдсан байдаг учир нойрсуулах үйлчилгээтэй байдаг аж.

Тайвшруулах үйлчилгээтэй эм их хэмжээгээр хэрэглэснээр ходоод өвдөх, үргэлж толгой эргэх, өтгөн хатах, ой санамж муудах, оюун ухаан төвлөрөлт хүртэл мууддаг гэнэ.

Нойргүй байх нь таны биед хэрхэн нөлөөлөх вэ?

Хэрвээ та өдөрт 8 цаг унтаж чаддаггүй бол танд энгийн асуудлыг шийдвэрлэхэд ч нэлээн асуудалтай санагдана. Үүнээс гадна хүнд өвчин тусах магадлалтай бөгөөд үүнд хавдар, чихрийн шижин гэх мэт өвчин багтдаг байна.

Тиймээс бүтэн нойртой хонох нь таны эрүүл мэндэд тустай гэдгийг мартаж болохгүй бөгөөд хэрвээ нойргүйдлийн асуудалтай бол шалтгааныг нь олж эмчлэх хэрэгтэй. Энэхүү энгийн цайг ууснаар та үр дүнг нь мэдрэх болно.

access_time 2018-05-23 11:07

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt