Ходоодны шархыг 14 хоногийн дотор хэрхэн эмчлэх вэ?

1.Чацаргана
Хагас литр усанд 4 халбага шинэхэн чацаргана хийж, 5 минут буцалгана. Дараа нь 4-10 халбага зөгийн бал нэмж хийгээд 20-30 минут буцалгана. Ингээд үүнээсээ хоол идэхээс 30 минутын өмнө 1-2 аягыг уугаарай.

2.Гааны навч
Танд дараах зүйлс хэрэг болно.

15 гр гааны навч
15 гр навчит ургамал
15 гр гоньд
30 гр алтан цэгцүүхэй
Дээрх бүгдийг 400-500 мг буцалсан усанд хийж, 2 цаг байлгана. Ингээд үүнийгээ өглөө, оройд уух юм.

3.Маалингын үр
1 халбага маалингын үрийг 2 аяга буцалсан усанд хийж, 1 цаг хандлана. Үүнээсээ хоол идэхийн өмнө 1 аягыг ууж байгаарай.

4.Зуун наст болон зөгийн бал
Хоол идэхээсээ өмнө өдөрт 2 удаа 2 халбага зуун настын шүүс ууна. Мөн зөгийн бал болон улаан дарстай хольж уувал илүү үр дүнтэй. Үүнийг бэлдэхийн тулд та 200 гр зөгийн бал, зуун настын шүүсийг хагас литр дарсанд хийж, харанхуй газар 14 хоног хадгална. Дараа нь үүнээсээ өдөрт 3 удаа 1 халбагыг ууна.

5.Зөгийн жилий
Өглөө болгон өлөн элгэн дээрээ 6-8 гр зөгийн жилий идэх хэрэгтэй. Жилий хатуу учраас шүдээ хамгаалах үүднээс хүлхэж идэх нь зүйтэй юм. Гэхдээ харшлын шинж тэмдэг илэрвэл дахин хэрэглэх хэрэггүй гэдгийг санаарай.

6.Ганга
100 гр хатаасан гангыг 1 литр цагаан дарсанд хийж, харанхуй газар 7 хонуулна. Үр дүнг илүү сайжруулахын тулд өдөрт 2 удаа сайтар сэгсэрч өгөх хэрэгтэй. Дараа нь зөөлөн гал дээр 4 цаг буцалгана. Ингээд үүнээсээ хоолны өмнө 30 гр хэрэглэх юм.

7.Таван салаа
Таван салааг ихэвчлэн цус тогтооход ашигладаг бөгөөд олон эмний найрлаганд ордог билээ. Гэхдээ ходоодны үрэвслийн үед таван салааг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Өвчин хэдийн газар авч, ходоодны хүчил ихэссэн бол таван салааг бага хэмжээгээр уух хэрэгтэй. Та хатаасан таван салааг буцалсан усанд хийгээд хэдэн цаг хандалж, ууна. Энэ эмчилгээг 1-2 долоо хоногийн турш өдөр бүр хийгээрэй.

access_time 2018-05-22 23:53

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt