Усыг яагаад хоёр удаа буцалгаж болохгүй вэ?

1.Хүнцэл нь олон төрлийн өвчтэй болгоно
Хамгийн хортой ус бол хүнцэлтэй ус юм. Усыг дахин буцалгасны дараа химийн хорт бодис болох хүнцэл бий болж, амь насанд сөргөөр нөлөөлдөг байна. Бид мэдэлгүй үүнийг ууж хэрэглэснээр мэдрэлийн болон арьсны гэмтэл, хоол боловсруулах эрхтэн болон бөөрний эмгэг, чихрийн шижин, зүрхний өвчин, тэр ч байтугай хорт хавдартай болох үндэс болдог аж..

2.Нитрат нь хорт хавдар үүсгэнэ
Нитрат нь ус, агаар болон хөрсөнд агуулагдаж байдаг. Харин үүнийг өндөр температурт удаан хугацаанд байлгасны дараа буюу усыг хоёр удаа буцалгаснаар хор болж хувирдаг. Нитрат нь өөрөөсөө “нитросамине” хэмээх хорт хавдар үүсгэгч бодисыг ялгаруулж, давсаг, өндгөвч, ходоод, нойр булчирхай болон улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

3.Фтор нь тархи үхжүүлнэ
Фторын тухайд нэлээдгүй маргаан үүсгэдэг. Судлаачид фторыг хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг тал дээр хоёр хэсэгт хуваагдаж, маргалдсаар иржээ. Гэхдээ тэдний ихэнх нь усанд агуулагдах фторыг хоёр удаа буцалгаснаар хор болон хувирч, эрүүл мэндийг үгүй хийдэг хэмээн үздэг аж. “Harvard”-ийн их сургуулиас сүүлийн 22 жилд хийгдсэн 27 судалгааны материалыг цуглуулж, дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтээр фтор нь хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлж, маш аажуухнаар үхүүлдэг болох нь тогтоогджээ.

access_time 2018-05-22 11:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt