Үүнийг мэдсэний дараа та нэгхэн минутын дотор унтдаг болно!

Хүний биед нойр хичнээн чухал болохыг бид хэдийн мэднэ. Гэхдээ зарим шөнө нойр хулжин, хичнээн ядарч байсан ч, унтаж чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл хэрхэн хурдан унтаж, эрч хүчээ нөхөх вэ? Та ердөө л бидний бэлтгэсэн мэдээг уншиж, хэрэгжүүлэхэд хангалттай юм.

1.Унтаж чадахгүй бол юу болох вэ?
Бага унтана гэдэг хурдан хөгширнө гэсэн үг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд арьсанд маш муу нөлөөтэй юм. Учир нь арьс хуурайшиж, уян хатан чанараа алддаг. Мөн жин нэмж, эрүүл мэнд муудахаас гадна, гоо үзэсгэлэнгээ алдах аюултай аж. Харин та доорх аргыг хэрэглэвэл хэдхэн секундын дотор унтаж чадах билээ.

2.Хурдан унтахын тулд яах ёстой вэ?
Энэ аргыг 4-7-8 гэж нэрлэдэг. Хийхэд тун амархан бөгөөд хугацаа огт шаардахгүй. Ингээд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

Амаараа гүнзгий амьсгаа гаргаж, эвшээх мэт дуу гаргана.
Амаа хааж, 4 хүртэл тоолох зуураа хамраараа амьсгаа авна.
Амьсгаагаа түгжиж, 7 хүртэл тоолно.
Амьсгаагаа амаараа гаргаж, эвшээх мэт дуугарах зуураа 8 хүртэл тоолно.
Амьсгаа авна.
Ингэснээр зүрхний цохилт намжиж, бодол санаа тайвшран, хурдан унтдаг ажээ. Та дээрх дасгалыг унтах хүртлээ хийгээрэй.

access_time 2018-05-20 22:50

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt