Өвдөг болон тохойны сайрыг арилгах хамгийн шилдэг аргууд

Халуун зуны улирал хэдийн хаяанд иржээ. Охид бүсгүйчүүд маань хувцсаа нимгэлж, намирсан даашинз, богино банзалаар гангарч, эрчүүдийн харааг булаана. Бусадтай л адил нимгэн хувцаслаж гадуур явах гэтэл тохой, өвдөгний сайрнаасаа ичиж, тун ч бэрх байна уу? Тэгвэл бид таны асуудлыг шийдвэрлэж өгье. Дор дурдах аргуудаас сонгож, тохой болон өвдөгний сайрнаасаа салаарай.
Өргөст хэмх:
Витамин А болон С-ээр баялаг өргөст хэмх нь таны үхэжсэн арьсыг гуужуулж, чийгшүүлнэ.
-Өргөст хэмхээ зүсч, сайртай хэсгээ 15 минутын турш үрээрэй.
-Өргөст хэмхээ зүсч, сайртай хэсгээ 15 минутын турш үрээрэй.Өргөст хэмхээ зүсч, сайртай хэсгээ 15 минутын турш үрээрэй.
-Эцэст нь хүйтэн усаар угаахад хангалттай.

Нимбэг болон хүнсний сода:
Антиоксидантаар баялаг нимбэг нь цайруулах үйлчилгээтэй. Үүнийг хүнсний содатай хольж хэрэглэснээр, та тохой болон өвдөгний сайрнаас хормын дотор салах болно.
-Нимбэгээ голоор нь зүсч хуваана.
-Нэг хэсэг дээр нь 1 халбага хүнсний сода асгаж, тараагаарай.
-Үүгээрээ тохой болон өвдгөө 1 минутын турш сайтар үрнэ.
-15 минутын дараа угаана.

Зуун наст болон сүү:
Бактер болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй зуун настыг, арьс чийгшүүлэх сүүтэй хольж, сайрнаасаа салаарай.
-Ижил хэмжээтэй сүү болон зуун настын гелийг хольж, сайртай хэсэгтээ түрхэнэ.
-Ингэж орхиод, өглөө нь бүлээн усаар угаана.

Төмс:
Төмс нь цайруулах найрлагатай гэдгийг та ч бас мэднэ л биз дээ.
-Төмсөө үрж, шүүсийг нь гаргаж авна.
-Үүнийгээ тохой болон өвдгөндөө түрхээрэй.
-15 минутын дараа бүлээн усаар угаана.
-Эцэст нь чийгшүүлэгч тос түрхэхээ мартаж болохгүй.

Турмерик:
-Багахан турмерикийг 1 халбага сүүтэй хольж, зуурмаг бэлтгэнэ.
-Үүнийгээ тохой болон өвдгөндөө түрхэнэ.
-Хэдэн минут иллэг хийсний дараа хатаагаарай.
-Дараа нь хүйтэн усаар угааж арилгана.

Зөгийн бал:
-Хоёр халбага зөгийн балыг тал нимбэгний шүүс, 1 халбага хүнсний содатай хольж бэлтгэнэ.
-Үүнийгээ харласан хэсэгтээ түрхээрэй.
-20-30 минутын дараа угааж арилгана.

Алимны цуу болон тараг:
-Нэг халбага алимны цуу, нэг халбага тараг хольж бэлтгэнэ.
-Үүнийгээ арьсандаа түрхэнэ.
-15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.
-Долоо хоногт 3-4 удаа давтаж хэрэглэнэ.

access_time 2018-05-15 18:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt